Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний бизнес эрхлэгчид уулзлаа

ikon.mn
2015 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн ажил хэрэгч уулзалт ӨМӨЗО-ны  Хөх хотод  боллоо.

ӨМӨЗО-ны  зарим  аймгууд  болон Хөх  хотын  томоохон  аж  ахуй  нэгжүүдийг  оролцуулсан  уг  арга  хэмжээг  ӨМӨЗО-ны Ардын засгийн газар,  Худалдааны  танхимтай  хамтран зохион  байгуулсан юм.  

Уулзалтад Монголын талаас "Монголын  махны  холбоо",  мах,  махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, мал аж  ахуйн  бизнес  эрхлэгч 15 томоохон  аж ахуй  нэгжийн    40 орчим  төлөөлөгч,  Хятадын талаас тус улсын  махны холбооны  гишүүн  үйлдвэрүүд,  махны  бизнес эрхлэгчид, Монголд  хөрөнгө   оруулах  сонирхолтой нийт  100  гаруй  төлөөлөгч  оролцож,  өөрсдийн  нэрийн бүтээгдэхүүнээ танилцууллаа.

 

Уулзалтын  үеэр ХХАА-н дэд   сайд Б.Батзориг “Монгол Улсын  худалдааны хамгийн  том  түнш,  хамгийн  том  хөрөнгө  оруулагчийн  хувьд  БНХАУ-ын  бизнес  эрхлэгчидтэй  харилцан  ашигтай  хамтын ажиллагааг өргөжүүлэх  сонирхолтой  байна. Монгол  Улсын  Засгийн  газраас  улс  орны  эдийн засгийг  хөгжүүлэх  зорилтын  хүрээнд  хөдөө  аж  ахуйн  салбарын  давуу талаа  ашиглан,  тогтвортой,  экспортын баримжаатай  хөдөө  аж  ахуйг  хөгжүүлэх  бодлогыг  боловсруулан  ойрын  хугацаанд  батлуулахаар  ажиллаж  буй  энэ  үед  энэхүү  ажил  хэрэгч  уулзалт  болж  байгаа  нь  ихээхэн  ач  холбогдолтой  юм” хэмээн  онцоллоо.  

Энэ  удаагийн   айлчлал  нь Монгол улсаас Хятад улс руу хөдөө аж  ахуйн  гаралтай түүхий  эд, бүтээгдэхүүн,  тэр   дундаа  мах, махан бүтээгдэхүүн, өвс, тэжээл, тосны ургамал  экспортлох зорилготой бөгөөд Хятадын  талтай  хорио  цээрийн  асуудлаа тохирвол  ажил биеллээ олох  юм.   

Уулзалтаар  хоёр  улс  хөдөө аж ахуйн  салбарт хамтран ажиллах эхлэлээ тавьсан  бөгөөд мах, махан бүтээгдэхүүн  үйлдвэрлэгч  зарим компаниуд  хамтран  ажиллах  гэрээнд  гарын үсэг зуржээ.

Эх сурвалж: ХХААЯ