Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хархнуудад хөлөө алдсан яст мэлхий дугуйтай болжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 5 сарын 5
iKon.MN

90 настай яст мэлхий рүү хархнууд довтолсноор урд хоёр хөлнөөс нь салгажээ.

Харин эзэн нь түүнд зориулж онгоцны загварын дугуй ашиглан явах хэрэгсэл бүтээж өгчээ.

Ингэснээр яст мэлхийн хурд өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн гэж түүний эзэн Жүд Райдер ярьж байна.

Жүдын хүү Дэйл нь механик инженер тул аавынхаа яст мэлхийний хөдөлгөөнд тохирсон тэрэг бүтээж өгсөн аж.

Одоогоор тэр чигээрээ маш сайн явж байгаа ба харин зогсох болон эргэх дээр суралцах хэрэгтэй байгаа гэнэ.

Жүд “тэр маш дуртай байгаа нь мэдэгдэж байгаа, гэхдээ яст мэлхий болохоор хэлж чадахгүй байх шиг байна” хэмээн өгүүлжээ.

 

Эх сурвалж:The Telegraph