Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Батсуурь НҮБ-д хандахаар болжээ

Өглөөний сонин
2015 оны 4 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийг АТГ-аас шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн саатуулаад байгаа. Улмаар түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад багагүй хугацаа өнгөрлөө.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр батлан даалтад гарч, хэргээ шалгуулах хүсэлтийг шат шатны прокурор, шүүхэд таван ч удаа гаргасан боловч татгалзсан хариуг авчээ. Түүний хувьд биеийн байдал нь муу хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Гэвч тэрбээр батлан даалтад гаргахгүй байгааг эсэргүүцэж өлсгөлөн зарлахаар болсон. Гэтэл хорих ангийн эмнэлгээс түүнд нарийвчилсан
үзлэг, шинжилгээ хийгээд эрүүл мэндийн байдал нь өлсгөлөнг даах чадваргүй гэсэн дүгнэлт гаргаад байгаа юм.

Тэрбээр ийн өөрийгөө "Гэм буруугүй хилс хэрэгт холбогдон хэлмэгдэж байна" гэж үзэж буй бөгөөд хилс хэргийг эсэргүүцэн өлсгөлөн зарлахыг завдсан ч эмч нар эрүүл мэндийн шалтгаанаар хориглоод байгаа учир НҮБ-д хандахаар болсон аж.

Зураг