Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу толгойн"-н ерөнхийлөгч Аж үйлдвэрийн сайдтай уулзав

Өглөөний сонин
2015 оны 3 сарын 5
MorninigNews.mn
Зураг зураг

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өчигдөр "Оюу толгой" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Эндрью Вүдлейг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд Эндрью Вүдлэй дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурч байгаа ч дунд хугацаанд өсөн нэмэгдэх боломж бий хэмээн харж буйгаа илэрхийлсэн байна.

Мөн “Оюу толгой” компанийн өнгөрсөн оны бараа бүтээгдэхүүний худалдан авалтын 50 хувийг Монголын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн бүрдүүлсэн. Цаашид нэмэгдүүлэх боломжтой гэдгийг онцолсон аж.

Сайд Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн яам Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Бодлогод хүнд үйлдвэрийн хөгжлийн асуудлыг хэрхэн шийдэх талаар тусгасан. Түүнд зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар тусгасныг онцлоход Эндрью Вүдлей дэмжиж ажиллах боломжтой хэмээн хэлсэн байна.

“Оюу толгой” компани нь анхны зэсийн баяжмалаа 2013 оны долдугаар сард экспортод гаргаснаас хойш эдүгээ нэг сая тоннд хүргэжээ.

Мөн өнгөрсөн онд 250 сая орчим ам.долларыг татвар, хураамж, бусад хэлбэрээр төлсний зэрэгцээ дотоодын ханган нийлүүлэгчдээс 300 сая гаруй ам.долларын худалдан авалт хийсэн юм байна.

Зураг