Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

АСЕМ-д бэлдэх ажлын хэсэг байгуулагдлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/157 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар Ази, Европын уулзалт буюу ACEM-ийн дээд түвшний арван нэгдүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулахад үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцан ажиллах ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Нийслэлийн дэд Ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллахаар болжээ. Уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд хариуцсан ажлын саналыг нэгтгэн тухай бүр Үндэсний зөвлөлд хүргүүлэн ажиллахыг Ажлын хэсэгт даалгалаа.