Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС сургалт, судалгааны нэгдсэн шинэ лабораторитой боллоо

С.Бадрал, iKon.mn
2015 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их сургууль 138 метр квадрат талбай бүхий сургалт, судалгааны лабораторитой боллоо. Уг лаборатори нь байгалийн ухааны хичээл орох, судалгаа хийхэд зориулагдсан нээлттэй сургалтын орон зай юм. 

Энд лабораторийн хичээл орсноор судалгааны лабораториудад багш судлаачид, ахисан түвшний оюутнууд судалгааны ажил хийх боломж өргөжиж, эдийн засгийн үр ашиг дээшлэх юм байна. 

Лабораторийн нээлтийн ажиллагаанд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож "Бид их сургуулийг судалгааны их сургууль болгох зорилго тавин ажиллаж байгаа.

Системийн шинэчлэлийг ерөнхийд нь хийж чадлаа. Урьд нь их сургууль дээр сургалт, судалгаа тусдаа явагддаг байсан бол одоо хамтдаа явагдахаар боллоо.

Бид цаашдаа судалгааны орчин сайжруулахад хөрөнгө оруулалт эрчимтэй хийнэ.Тэр нь нэг  багшийн биш, нийт оюутан суралцагчдын орчин байх болно" гэдгийг онцоллоо.  

2013-2014 оны хичээлийн жилд БСШУ-ны сайдын багцаас 511.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг сургалт, судалгааны лабораторийг бэхжүүлэхэд зориулжээ.