Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэцийн хувьд эрүүл ЭР ХҮНИЙ шинж чанарууд

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Сэтгэл судлаачдын тодорхойлсон дараах шинжүүдээр эр хүн сэтгэцийн хувьд эрүүл саруул эсэхийг мэдэж болно.

 

  • Хошин шогийн нарийн мэдрэмж. Зөвхөн алиа хошин байх нь зугаатай гэдэг утгаараа биш энэ нь бас урд хэсгийн тархины гадарга нь сайн ажиллаж байгааг харуулдаг гэнэ.
  • Хоол хийх чадвар. Эр хүнд 2-3 сайн хийдэг гарын хоол байх ёстой. Энэ бол түүний хариуцлагатай, төлөвшсөн байдлын шинж тэмдэг.
  • Сонирхолтой хоббитой байх. Энэ нь фанатын дон биш, бас компьютерын тоглоом, мөрийтөй тоглоом биш байх ёстой.
  • Хэцүү цагт буруутныг хайдаггүй. Үүний оронд байдлыг дүгнэж үзээд шийдвэр гаргах чадвартай байх ёстой.
  • Уран зохиолын хэлээр голдуу ярьдаг. Бохир, бүдүүлэг үг хэллэг яриандаа бага хэрэглэдэг байх.
  • Чихэрлэг зүйлээс татгалздаггүй. Энэ нь түүний мэдрэлийн эсүүд хангалттай тэжээл авч чадаж байна гэсэн үг. Тэр асуудалд хандахдаа сэтгэлийн хөдлөлөөр эсвэл хүчээр биш, тайван тунгааж эргэцүүлэхийг эрхэмлэдэг хүн.
  • Эмэгтэй хүний гоёмсог таазны хэлбэрт дурладаг. Эцэнхий, шувтан хэлбэр галбирт дурлаж байвал хүүхдээрээ эсвэл хариуцлага хүлээх чадваргүй байгааг харуулна. Бас нуугдмал ижил хүйстэн ч байж мэднэ.

 

 

Эх сурвалж: cluber.com.ua