Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Бүсгүйчүүдийг СПИРТЭЭР шинжихүй

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ямар хатуу ундаа уух дуртайгаар нь бүсгүйчүүдийг сонжиж болдог гэнэ. Шалгаад үзээрэй.

  • Шампань дарс – аальгүй, сээтэгнүүр зантай. Өөрөөсөө олон ах хүнтэй гэрлэх бол асуудал биш. Нөхрөө солимтгой, түргэн согтдог.
  • Цагаан архи – хатуу, хүчирхэг зан чанартай. Хүслээ нуудаггүй,удаан согтдог.
  • Конъяк – дунд эргэм насны, хайр халамж хүсдэг хүүхнүүд. Анхаарал халамж тавьж сэтгэлийг нь ойлговол чамайг үүрд хайрлана. Түргэн согтдог.
  • Виски – элдэв зангүй, өөртөө итгэлтэй бүсгүй. Уусныхаа дараа хачин сонин ааш гаргаж магадгүй. Түргэн согтдог. Өглөө нь өчигдөр юу болсноо санах дургүй, тиймээс асуудал үүсгэх нь бага…
  • Текила – гаж сонин, тэсрэх аюултай бүсгүй. Агсам байж болох ч хэд татсаны дараа түргэн тасардаг.
  • Улаан дарс – сэтгэлийн хөдөлгөөнтэй, тачаангуй. Нүүрэн дээрээ илрэхгүй ч дотроо бол шатаж байдаг. Хурдан согтохгүй, нэг согтвол гайхалтай…
  • Цагаан дарс – даруу, үнэ цэнээ мэддэг, хүйтэн, тооцоотой. Огт согтолгүй үлдэж чаддаг, үйлдэл бүрээ хянаж байдаг.
  • Ликёр – гэр амьтай, сайн эзэгтэй. Аж ахуйгаа сайн эрхэлж авч явдаг. Үнэтэй бэлгэнд дуртай.
  • Шар айраг – өндөр шаардлагагүй бүсгүй. Сайн найз, нөхөр болж чадна. Сольшгүй ажлын хамтрагч.

 

Эх сурвалж: cluber.com.ua