Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нойр булчирхайн дайсан юу вэ?

Өглөөний сонин
2015 оны 1 сарын 14
MorninigNews.mn
Зураг зураг

-Эмч зөвлөж байна-

Нойр булчирхайн дайсанд:

  1. Хурц хоол,
     
  2. Цөсний чулуу,
     
  3. Архи гэх мэт олон олон буруу зуршил орно. Нойр булчирхай хурц ба архаг гэсэн хоёр хэлбэрээр үрэвсдэг.

 Нойр булчирхай үрэвсэх үндсэн шалтгаанууд:

  • Нойр булчирхайн судасны гэмтэл
     
  • Хэвлийн хөндийн үрэвсэл,
     
  • Хоолны буруу дэглэм,
     
  • Архидалт,
     
  • Хэт их идэх...
     
  • Эдгээр нь нойр булчирхайн хурц үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг.

 Хурц үрэвсэл ба өөрчлөлтүүд:

  • Хананд идээлэх,
     
  • Үхжих,
     
  • Хавагнах зэрэг өөрчлөлт гардаг
     
  • Нойр булчирхайн цочмог үрэвслийн хүнд хэлбэр нь маш хурц эхэлж хэвлийн дээд хэсгээр хатгуулна
     
  • Бэлхүүсээр ороож өвдөнө. Хааяа ууц руу дамждаг
     
  • Гүйлгэх, бөөлжих, гэдэс дүүрэх шинжүүд илэрдэг
     
  • Өвдөлт нь байнга буюу дахилттай байхаас гадна маш хүчтэй өвдөж заримдаа шоконд хүргэдэг.

Нойр булчирхайн үрэвслий үед баримтлах гол зарчим:

  • Хоолны дэглэм чанд сахих,
     
  • Нойр булчирхайн ферментийн идэвхийг бууруулах эм хэрэглэх,
     
  • Хэвтрийн дэглэм сахих,
     
  • Нойр булчирхайн архаг үрэвслийн шалтгаан нь цочмог үрэвслийнхтэй бараг адил шахуу байдгийг анзаар
     
  • Архаг үрэвсэл дахилт өгөх үед өвдөлт хэвлийн дээд хэсгээр илэрдэг 
     
  • Өвдөлт нуруу руу дамжина 
     
  • Бөөлжих, суулгах, хоолонд дургүй болох шинжүүд илэрдэг 
     
  • Өтгөн нь тосорхог байна.

Онош тодруулах арга:

  • Лабораторид нойр булчирхайн ферментийн шинжилгээ өгнө.

Урьдчилан сэргийлэх арга:

  • Нойр булчирхайн үрэвсэл үүсгэдэг дээр дурдагдсан үрэвсэл болон өвдөлт сэдрээгч хүчин зүйлүүдээс зайлсхийх хэрэгтэй.

 

Зураг