Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөө, орон нутгийн сурагчид цагаан сараар амрахгүй

О.Оюун-Эрдэнэ, iKon.mn
2015 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр хөдөө, орон нутгийн сурагчдын амралтын хуваарийг шинэчлэн баталжээ.

Энэ сарын 5-нд буюу даваа гарагт гаргасан тушаалаар хөдөө орон нутгийн сурагчид Цагаан сараар амрахгүй юм байна.

Тэдний хаврын амралт мал төллөх үеэр байх бөгөөд сурагчид хөдөө гэртээ очиж мал төллөхөд туслах ёстой гэсэн эцэг эхчүүдийн хүсэлтийг хүлээн авч уг шийдвэрийг гаргажээ. ​

Хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралт:

  • I-V ангийн сурагчид 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хоёр дугаар сарын 01-нийг дуустал 3 долоо хоног;
     
  • VI-IX ангийн сурагчид 2015 оны нэгдүгээр сарын 10-наас нэгдүгээр сарын 25-ныг дуустал 2 долоо хоног;
     
  • X-XII ангийн сурагчид 2015 оны нэгдүгээр сарын 10-наас 18-ныг дуустал 1 долоо хоног тус тус амарна.

Хичээлийн жилийн 3 дугаар улирлын амралт

  • I-V дугаар ангийн сурагчид 2015 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 12-ныг дуустал 3 долоо хоног,
     
  • VI-IX ангийн сурагчид 2015 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 05-ныг дуустал 2 долоо хоног,
     
  • X-XII ангийн сурагчид 2015 оны гуравдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 29-нийг дуустал 2 долоо хоног тус тус амарна.

 Хөдөөгийн сурагчдын амралтын хугацааг өөрчилсөн ч энэ хичээлийн жилд бага, дунд,ахлах ангийн сурагчдын хичээллэх болон амрах нийт хугацаа хот, хөдөөгүй адил байна.

Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудын хичээлийн жил дуусах хугацаа өөрчлөгдөөгүй. Хичээлийн жил зургаадугаар сарын эхний долоо хоног буюу зургадугаар сарын 05-ны өдөр дуусна.

Сурагчдын амралтад өөрчлөлт орсноор санхүүгийн нэмэлт зардал шаардагдахгүй. Мөн анги дэвших, сургууль төгсөх, элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт, багшийн амралтын хугацаа гэх мэт сургууль, сургалтын аливаа үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл байхгүй болно.

Сурагчдын амралтын үеэр багш нар өөрийгөө хөгжүүлэх, сургалтад хамрагдах, сургалтын арга зүй, технологио хөгжүүлэх цагийн боломжтой болно. Сурагчдын амралтын үеэр багш нарын нэгдсэн сургалтуудыг зохион байгуулна.

Орон нутгийн сурагчдын амралтын хугацааг өөрчилсөн ч энэ хичээлийн жилд бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээллэх болон амрах нийт хугацаа хот, хөдөөгүй адил байх аж.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудын хичээлийн жилийн дуусах хугацаа өөрчлөгдөөгүй бөгөөд хичээлийн жил зургадугаар сарын эхний долоо хоногт дуусах юм байна.