Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

БСШУЯ: Сонгон шалгаруулалтад урьж байна

ikon.mn
2014 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас

  • Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын лаборатори Номун далай цогцолбор сургууль,
     
  • Булган аймгийн ерөнхий боловсролын лаборатори Эрдмийн өргөө цогцолбор сургууль,
     
  • Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын лаборатори сургууль,
     
  • Нийслэлийн Өсвөрийн зохион бүтээгчдийн ерөнхий боловсролын лаборатори ахлах сургуулийн захирлын ажлын байрны албан тушаалд өрсөлдөх ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх: 

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Боловсрол, шинжлэх ухааны яам /Засгийн газрын III байр/-ны 2 дугаар давхрын 210 тоот өрөөнд 2014 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр ажлын цагаар /08:00-12:00, 13:00-17:00/ хүлээн авч бүртгэнэ. 

Сонгон шалгаруулалтад орох иргэн бүртгүүлэхдээ өөрийн биеэр дор дурдсан материалыг бүрдүүлж авчирна. 
1.     Төрийн албан хаагчийн анкет(маягт № 1);

2.     Боловсролын дипломийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 

3.     Монгол улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/; 

4.     Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/, 

5.     Ажил байдлын тодорхойлолт/сүүлийн 1-2 жилийн байдлаар/; 

6.     Тухай ажлын байранд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл(cover letter) 

7.     4х6-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. 

8.     Шалгалтын үйлчилгээний төлбөр - 20 000 /хорин мянган төгрөг/    
 
9.     Сургууль хөгжүүлэх хөтөлбөр /5 хуудсанд багтаасан байх/. Хөтөлбөрт сургуулийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн үр дүн, өгөөжтэй байлгах талаар тусгасан байх.  Баримт бичиг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.  

             Сонгон шалгаруулалтад орох иргэн нь захирлын ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.   

1.Ажлын байранд тавигдах шаардлага 1.1Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд боловсролын бакалавр  
Мэргэжил Боловсрол судлал Менежмент
Мэргэшил Боловсролын удирдлага Боловсролын болон төрийн удирдлага
Туршлага Ерөнхий боловсролын сургуульд багш болон удирдах ажилтнаар 10-аас доошгүй жил ажилласан Багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага туршлагатай байх
Ур чадвар -Стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх -Аливаа асуудлыг хууль тогтоомж болон үйлчлүүлэгч байгууллага, иргэд, олон нийтийн язгуур эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх мэдлэг, чадвар, төлөвшилтэй байх -Мэдээллийн технологийг ашиглах -Бусдад эерэгээр нөлөөлж, манлайлах -Багаар ажиллах -Гадаад хэлээр мэдээлэл ашиглах -Компьтерийн хэрэглээний программуудыг хэрэглэх -Мэдээлэл боловсруулах -Судалгаа, шинжилгээ хийх -Харилцах соёл
1.2 Тусгай шаардлага Сургуулийн хэв шинж онцлог, сургалтын байгууллагын менежмент, хүний нөөцийн удирдлагын чиглэлээр зохих мэдлэг, туршлагатай байх Удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн, сахих чадвар, төлөвшилтэй байх


   

Сонгон шалгаруулалтыг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулна.     
Сонгон шалгаруулалтыг эрх бүхий байгууллагаас гаргасан журам, аргачлалын дагуу явуулна.    

Харилцах ХАЯГ: 
ЗАСГИЙН ГАЗРЫН III  БАЙР, 
210 ТООТ ӨРӨӨ 
утас: 267791, 264531