Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Бямбадорж: ХЭҮК-оос хийх ажил олон байгаа ч Төрөөс өгөх санхүүжилт буурч байгаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын хүний эрхийн комиссоос хагас жил тутам зохион байгуулдаг “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс-Иргэний нийгмийн түншлэл” ес дэх удаагийн уулзалт болж байна. 

Уулзалтад ХЭҮК, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж “Уг уулзалтаараа бид өнгөрсөн зургаан сарын ажлаа дүгнэж, дараагийн зургаан сарын ажлаа төлөвлөдөг.

ХЭҮК-оос ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлууд олон байгаа хэдий ч эдийн засгийн хямралтай холбоотойгоор төрөөс өгөх санхүүжилт буурч байгаа.

Тиймээс гадны төсөл хөтөлбөрүүдэд хамрагдахыг зорьж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаар дараа жил хаанаас санхүүжилт олж болох талаар хэлэлцэх юм” хэмээн ярилаа.

Уулзалтын үеэр дараах сэдвүүдээр илтгэл тавигдаж байна.

  • ХЭҮК-ын 2012-2014оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
  • Хүний эрхийг хамгаалалгчийн эрх ба олон улсын туршлага
  • Хүний эрхийг хамгаалагчид ба технологи
  • Хүүхдийн эрх

Түүнчлэн уулзалтын үеэр Хүний эрхийн Үндэсний байгууллага, Иргэний нийгмийн байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох юм байна.