Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ногоон Дарь эхийн баримтаар шүүхдэлцэнэ

Өглөөний сонин
2014 оны 12 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг

Францын Парис хотод худалдаагаар гадаадын иргэний өмч болоод байгаа XVII зууны соёлын өвийн дээж бүтээл Өндөр гэгээн Занабазарын урлан бүтээсэн Ногоон Дарь эхийн баримлыг нэхэж эх орондоо буцаан авах талаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр мэдээлэл хийв.

Засгийн газрын өмнөөс тус яам шүүхэд хандах болжээ. Тиймээс ажлын хэсэг байгуулж, хуульч, палеонтологич, урлаг судлаач, шашны төлөөлөл оролцуулахаар болсон байна.

Мөн франц хэлтэй орчуулагч хөлслөх шаардлагатай байгааг сайд Л.Гантөмөр мэдэгдсэн. Хууль бусаар гаргасан асуудлыг хөндөж цагдаагийн шалгалтыг ч хил дамжуулан хийхээр болж.

Соёлын өвийг хил дамжуулан худалдаалахын эсрэг Олон улсын конвенцийн дагуу ажиллах болсныг энэ үеэр ярьсан юм.

 

Зураг