Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Бага ангийн сурагчид нэг сар тав хоног амарна

ikon.mn
2014 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өвлийн улиралд ханиад томуу ихээр тархаж, бага насны хүүхдүүд өвчилж, хичээл завсардахад хүрдэг. Тиймээс 2012 онд БШУ-ны сайд Л.Гантөмөрийн тушаал гарч бага ангийн сурагчдын өвлийн амралтыг сунгасан байна.

Бага ангийн сурагчдын II улирлын амралт энэ сарын 19-нөөс эхэлнэ.

Энэ жилийн хувьд, Ерөнхий Боловсролын Сургуулийн бага ангийн сурагчдын II улирлын амралт энэ сарын 19-нөөс эхэлнэ. 

Бага ангийхныг II улиралд 6 долоо хоног хичээллүүлж, 5 долоо хоног амрахаар хичээлийн жилийн бүтцийг баталжээ.

Дунд, ахлах ангийн сурагчид энэ сарын 26-наас амрах юм байна.

Харин хөдөө орон нутгийн сурагчид мал төллөх үеэр буюу III улирлаар хотын сурагчдаас нэг долоо хоног илүү амардаг. Энэ улиралд дунд ангийнхан хоёр долоо хоног, ахлах ангийнхан нэг долоо хоног амарна.