Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

АМЖИЛТ: Монгол эрдэмтэн Дэлхийн шилдэг зохион бүтээгчээр шалгарлаа

ikon.mn
2014 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) Т.Энх-Оюун 2014 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Солонгос улсын оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсад зохион байгуулагдсан "Инновацийн шийдэл-Бидний амьдралд" сэдэвт уралдаант шалгаруулалтанд "Барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэлдмэл бэлтгэх арга" бүтээлээрээ оролцон Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын "Алтан медаль", "Шилдэг зохион бүтээгч" шагналын эзэн болжээ. 
 


Доктор Т.Энх-Оюун нь малын их эмч мэргэжилтэй, 1997 оноос хойш өнөөг хүртэл Монгол орны барагшуны судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэж, шинжлэх ухаан, технологийн дөрвөн төслийн хүрээнд барагшун судлалын дөрвөн дэд сэдэвт ажил гүйцэтгэсэн байна.

Тэдгээрийн үр дүнгээр нэг сэдэвт бүтээл нэг, танин мэдэхүйн товхимол нэгийг туурвиж, 2012 онд Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын нэрэмжит залуу докторуудад олгодог Грантын эзэн болж байжээ. 

 Залуу доктор Т.Энх-Оюуны олон жилийн судлагааны үр дүн ийнхүү Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаар үнэлүүллээ.  

Тэрээр эх орны эмийн түүхий эх болох  барагшуныг  судалсан ажлын үр дүнгээр хэд хэдэн технологи боловсруулан мал эмнэлгийн үйлдвэрлэлд нэвтрүүлж, "Барагшуны эмийн түүхий эд боловсруулах арга"-аар "Ашигтай загвар"-ын гэрчилгээ №1592, "Мал, амьтанд зориулсан барагшунтай тосон түрхлэг" бүтээлээрээ шинэ бүтээлийн Патент № 3899 авсан байна.

 Залуу доктор Т.Энх-Оюуны олон жилийн судлагааны үр дүн ийнхүү Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаар үнэлүүллээ.