Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Монос"-ын эмийн санчид хоёр жилийн ял оноов

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 11 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг

"Монос"-ын эмийн санч Э нь “фенобарбитал” эмийг эцэг, эхчүүдэд том хүний тунгаар борлуулснаас болж, 16 нярай хордсон хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан.

 Эмийг эцэг, эхчүүдэд том хүний тунгаар борлуулснаас болж, 16 нярай хордсон 

Мөн тус компанийн лавлахын эмч Ж нь тус эмийг хэрэглэх зааврыг эцэг эхчүүдэд өгөхдөө буруу мэдээлснээс хоёр нярай хордсон тохиолдол гарсан. Уг хэрэгт холбогдох шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өчигдөр болов.

Прокурорын байгууллагаас тэднийг Эрүүгийн хуулийн 106.1-д зааснаар өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний биед хүндэвтэр гэмтэл учруулсан зүйл ангиар буруутган яллах дүгнэлт үйлдсэн байна.

Шүүх бүрэлдэхүүн эмийн санчдын гэм буруутайг тогтоож Э-д хоёр жил хорих ял оноож, жирэмсэн байгааг нь харгалзан ялыг нь хоёр жилээр хойшлуулсан байна. Мөн эмийн санчаар ажиллах эрхийг нь хоёр жилээр хасчээ.

Харин Ж-д нэг жилийн ял оноож тэнсэн харгалзаж, албан тушаал эрхлэх эрхийг нь нэг жилээр хасчээ. 

Зураг