Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Монос”-ын эмийн санчийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Б.Энх
2014 оны 10 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг

Буруу эм худалдаалж 16 нярайн эрүүл мэндийг хохироосон “Монос” группийн салбар эмийн сангийн эм найруулагч Э-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байсан юм. Уг хэргийг өнгөрсөн долоо хоногт прокурорт шилжүүлжээ.

Цагдаагийнхан Э-д Эрүүгийн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм.

Уг зүйл ангиар түүний буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэн мөнгөн торгууль, эсвэл 3-6 cap баривчлах, гурван жил хүртэл хорих ял хүлээж байна.

 

Зураг