Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Энэ сарын сүүлчээр долоон цэцэрлэг ашиглалтад орно

ikon.mn
2014 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 16-р хороонд барьсан 100 хүүхдийн шинэ цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ.

Цэцэрлэгийг Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар “Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр  барьж ашиглалтад оруулжээ.

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн С.Чунтаа "Манай хороонд ийм гоё цэцэрлэг барьж өгсөн хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Манай зээ хүү өнөөдөр явах цэцэрлэгтэй боллоо. Ээж аав нь ажилтай, би бас бага сага наймаа хийдэг болохоор хүүхэд харах хүнгүй хэцүү байсан. Хааяа би ажлаа орхино, заримдаа ээж аав нь чөлөө аваад харна. Хүнд л байлаа. Одоо харин хүүгээ цэцэрлэгт өгөөд эгч нь үнэхээр баяртай байна" хэмээн ярилаа.


Дээрх төслийн хүрээнд энэ онд Улаанбаатар хотын найман дүүрэгт нийт 17 цэцэрлэг барьж, тавилга, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, хивс, зөөлөн эдлэл, дотор ба гаднах тоглоомуудын хамт нь нийлүүлж байна. Одоогоор 10 цэцэрлэгийн барилгыг улсын коммис хүлээн авч, цэцэрлэгүүд нь байнгын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Үлдсэн долоон цэцэрлэг нь энэ сарын сүүлчээр ашиглалтад орно.

Үүнээс гадна БШУЯ-ны захиалгаар сургууль, цэцэрлэгийн 294 барилга баригдаж байгаагаас 102 барилга нь энэ онд ашиглалтад орлоо. Үлдсэн 192 барилга нь 2015 онд ашиглалтад орох юм байна.