Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone 6-гийн дуулиан

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Apple компаний хит бүтээгдэхүүн iPhone 6 зах зээлд гараад удаагүй байгаа ч түүнтэй холбоотой дуулиан тасрахгүй байна.

Өнгөрсөн Баасан гарагт Өмнөд Солонгост iPhone 6-ийн урьдчилсан захиалга авч эхэлжээ. Сонирхолтой нь Samsung-ийн эх оронд iPhone 6 мөн хит болж гол гурван оператор компаний захиалгийн нийлбэр дүн эхний цагийн дотор 100,000-ыг давж Samsung Galaxy Note 4-ийн 30,000 захиалгыг хол хаяжээ.

KT Корпорацийн онлайн захиалга нэг минутанд 10,000, 30 минутанд 50,000 хүрсэн тухай Wall Street Journal-д мэдээлсэн байна.

Тэгвэл бид Монголд iPhone 6 хэзээнээс борлогдож эхлэх талаар зарим нэг мэдээлэл олж авсан юм. (Албан бус)

  • Мобиком Корпораци iPhone 6 ухаалаг гар утсыг 11 сарын эхээр зарж эхлэх нь тодорхой болжээ.
  • Өмнөх сурвалжлагад дурдсанчлан iPhone 6-г лизингээр борлуулах нөхцөл хэвээр байгаа гэнэ.
  • Харин төлбөрийг 100% төлж авах сонирхолтой хэрэглэгчдэд зах зээл дээрх хамгийн хямд үнэ санал болгох юм байна. Энэ нь НӨАТ ороод ойролцоогоор 1 сая 600 мянга орчим төгрөг болох сурагтай.

Нэгэнт албан ёсны борлуулагч нь бусдаас хямд үнэ санал болгож байхад баталгаатайг нь худалдаж авахаас яах вэ!