Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын дарга даваа гарагт Хятадыг зорино

М.Ган
2014 оны 10 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг
УИХ-ын дарга З.Энхболд

УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр ирэх даваа гарагт тус улсыг зорих юм байна.

Айлчлалын хүрээнд хоёр орны парламент хоорондын харилцааны байнгын ажиллагааг бэхжүүлэх баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Мөн бусад асуудлаар Засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн хооронд хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ажлыг амжуулахаар хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж байгаа талаар спикер З.Энхболд энэ сарын 1-нд намрын чуулганы нээлтийн үеэр хэлж байсан юм.

Мөн цаашид Төрийн тэргүүнүүдийн айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан баримт бичгүүдийг ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар цаг алдалгүй шуурхай ажиллаж, үр дүнд хүргэх хэрэгтэйг УИХ-ын дарга онцолж байв.

 

Зураг