Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Хүрэлтогоот-2014” эрдэм шинжилгээний бага хурал маргааш эхэлнэ

ikon.mn
2014 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг


Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос санаачлан Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх ухааны Академи, Шинжлэх Ухаан Технологийн Сан болон их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран “Хүрэлтогоот-Залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ.

Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь залуу эрдэмтэн судлаачдад судалгааны ажлаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх, шинэ үеийн эрдэмтдийг бэлтгэж тэдгээрийг дэмжих, тухайн салбарын судлаачид эрдмийн ажлын үр дүнгийн мэдээллээ харилцан солилцох, танилцах, улмаар цаашид хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, нөгөө талаас шинжлэх ухааныг төр, хувийн хэвшил болон олон нийтэд сурталчилан таниулахад оршиж байна.

Энэ удаагийн “Хүрэлтогоот-2014” эрдэм шинжилгээний бага хурал дараах чиглэлээр хуваарийн дагуу явагдана.

  • Нийгэм-Хүмүүнлэг - аравдугаар сарын 17
     
  • Геологи, газар зүй - аравдугаар сарын 18
     
  • Байгалийн ухаан - аравдугаар сарын 24
     
  • Техник технологиаравдугаар сарын 25
     
  • Биологи, Хөдөө аж ахуй- аравдугаар сарын 31
     
  • Анагаах ухаан- арваннэгдүгээр сарын 1 - нд тус тус болно.

Жил бүр 500 гаруй судлаач, эрдэм шинжилгээний ажилтан хуран чуулдаг энэхүү залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хуралд шинжлэх ухааны салбарт эрдэм оюунаа зориулж буй олон ахмад эрдэмтэн, багш нар болон холбогдох яамдуудын төлөөлөл уригдан оролцдох юм.

“Хүрэлтогоот-2014” хуралд салбар холбоо тус бүрээс эхний шатанд шалгарсан нийт 100 гаруй илтгэлийг хэлэлцүүлж шилдэг 12 залуу судлаач тус бүрт БШУ-ны Сайдын нэрэмжит дөрвөн сая төгрөгийн судалгааны грантыг хурлын шүүгчдийн шийдвэрийг үндэслэн олгодог байна.

Залуу судлаачид БШУ-ны сайдын нэрэмжит судалгааны грантыг цаашид судалгаагаа хөгжүүлэх, онол, туршилт, үйлвэрлэлийн үр дүнгээ бататгах, өөрийн судалгааны чиглэлээр олон улсын хурал, семинарт оролцон туршлага судлах зэрэгт зориулан ашиглах боломжтой юм.