Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаан оюутныг Армен улсад үнэ төлбөргүй сургана

ikon.mn
2014 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Бээжингээс Монгол Улсыг Хавсран Суугаа Бүгд Найрамдах Армен Улсын Элчин Сайд ноён. Армен Саргсян 2014 оны 10 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү  айлчлалын үеэр тэрбээр  Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэгтэй уулзлаа.

Эрхэмсэг Элчин сайд ноён. Армен Саргсян уулзалтынхаа үеэр Бүгд Найрамдах Армен Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын зургаан оюутныг тус улсад үнэ төлбөргүй сургах болсоныг мэдэгдлээ.

Түүнчлэн хоёр тал Монгол-Армений найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцов.