Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

ШУА Буриадын Улсын Их Сургуультай хамтран ажиллана

ikon.mn
2014 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, ОХУ-ын Буриадын Улсын Их Сургуулийн ректор, ОХУ-ын Боловсролын Академийн жинхэнэ гишүүн С.В.Калмыков нар харилцан тохиролцож, хоёр орны шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ болон боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны хэлэлцээрийг өнөөдөр байгууллаа.

Хэлэлцээр таван жилийн хугацаатай бөгөөд хэлэлцээрийн хугацаанд талууд

  • Эрдэмтэн багш харилцан солилцох 
  • Хамтарсан төсөл хэрэгжүүлэх
  • Эрдэм шинжилгээний цуврал ном гаргах хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Түүнчлэн шинжлэх ухааны ололт, инновацийн салбарт харилцан туршлага солилцох, шинжлэх ухааны докторын зэрэг (Sc.D) хамгаалах хамтарсан Зөвлөл байгуулан ажиллахаар болсон байна.