Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

ЮНЕСКО-оос багш нарт хөрөнгө оруулахыг уриалжээ

ikon.mn
2014 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын 2013 оны 412  дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 05-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан билээ.

Энэхүү журмын дагуу 2014-2015 оны хичээлийн жил Монголын багш нарын баярын  өдрийг 10 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Олон улсын багш нарын баярын энэ өдрийг ЮНЕСКО-с багш нарын асуудлаар зөвлөмж, баримт бичиг батлан гаргаж тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнөө жилийн хувьд  ЮНЕСКО болон хамтрагч талууд Дэлхийн багш нарын өдрийн 20 жилийн ойг “Ирээдүйд хөрөнгө оруулья, багшид хөрөнгө оруулья” уриан дор  тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлдэж байна. 

Тодруулбал ЮНЕСКО-гоос багш, судлаач, эрдэмтэд, мэргэжилтнүүд, оюутнууд, багш бэлтгэх институтууд, боловсролын болон багш нарын байгууллага, энэ чиглэлээр мэргэшсэн хэвлэл мэдээллийн ажилчдыг нэгэн дор  цуглуулж, хоёр өдрийн форумыг зохион байгуулахаар болжээ. 

Манай улсын хувьд энэ өдрийг нэгэнт олон улсын жишгээр нь тэмдэглэх шийдвэр гарсан учраас Багш нарын өдрийг угтаж энэ сарын 4-нд  "21 дүгээр зууны багш" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.