Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсон хүчнүүддээ үнэлэгдсэн сайд

Өглөөний сонин
2014 оны 9 сарын 30
MorninigNews.mn
Зураг зураг
БШУ-ны сайд Л.Гантөмөр

Боловсрол, шинж­­лэх ухааны сайд Л.Гантөмөрт салбарынхан нь их л ам сайтай байгаа бололтой. 

Түүгээр ч зогсох­гүй түүнийг “Бо­ловсролын ши­­нэч­лэлийг тэр­гүү­­лэгч онц­лох хүн”-ээр шалга­руулж, шагнажээ

Монголын багш нарын холбооноос жил бүр уламжлал болгон зохион бай­гуулдаг “Ардын багш есөн эрдэнэ” ёс­­лолын ажиллагаа өнгөрсөн бямба гарагт болсон бөгөөд энэ үеэр шагналыг нь гардуулсан байна. 

Л.Гантөмөр сайдын хийж буй ши­нэчлэл нь өмнөхүүдээс өөр буюу үндэс­ний хэв шинжийг агуулсан, хүүхэд нэг бүрээ гэсэн үндэсний хэмжээний ажил болж байгаа гэнэ. 

Түүнчлэн багш бүрийнхээ сэтгэлд нийцсэн, тэднийхээ хөгжилд анхаарсан бодлого баримталж, ажиллах эрх чөлөөг олгосон нь сурган хүмүүжүүлэгчдэд их таатай санагдаж байгаа аж. Тиймээс салбарын сайддаа дээрх шагналыг олгожээ. 

Зураг