Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Бат инженерийг суллалаа

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Твиттерт Бат инженер нэрээр алдаршсан Ц.Батыг өнгөрсөн сарын 17-нд Баянзүрх дүүргийн шүүхээс 100 хоног баривчлах ялаар шийтгэсэн билээ.

Түүнийг ЗТ-ийн сайд А.Гансүхийн гомдлын дагуу ийнхүү хорьсон. Учир нь Ц.Бат нь гурван сарын хугацаанд А.Гансүх сайдын нэр хүндэд халдсан 5700 гаруй жиргээ хийсэн гэдгийг хууль, хяналтын байгууллагынхан найман сарын хугацаанд шалгасны дүнд буруутай хэмээн тогтоосон юм. 

Тэгвэл Ц.Батыг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид нэг сар орчим хорьсоны эцэст суллаж, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр Баянзүрх дүүргийн шүүхээс оноосон ялыг эсэргүүцэн дээд шатны шүүхэд хандсанаар уг хэргийг дахин шалгахаар болсон аж.