Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Бат давж заалдана

Монголын мэдээ
2014 оны 9 сарын 3
Монголын мэдээ
Зураг зураг

Зам тээврийн сайд А.Гансүхийг сошиал ертөнцөөр буюу твиттерээр гүжирдэж, гүтгэсэн гэх хэргээр Ц.Батад нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхээс 100 хоногийн баривчлах ялаар шийтгэсэн.

Үг хэлэх, үзэл боддоо илэрхийлэх эрхийг Үндсэн хуулиар хамгаалсан байдаг бөгөөд ардчилсан нийгэмд анх удаа сошиал ертөнцөөр бусдыг гүтгэсэн гэх хэргээр ял авсанд Ц.Батын ойр дотныхон төдийгүй жиргээчид бухимдалтай байгаа билээ.

Ц.Бат Баянзүрх дүүргийн шүүхээс оноосон ялыг эсэргүүцэн дээд шатны шүүхэд хандахаар болжээ.

Тэрбээр нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхээс оноосон ялыг эсэргүүцэн дээд шатны шүүхэд хандахаар болжээ.

Шүүхийн шийдвэр нь өнгөрсөн долоо хоногт өмгөөлөгчид нь ирсэн учраас давж заалдах хугацаа нь дуусаагүй байгаа гэнэ. Ц.Батын өмгөөлөгч нар бусдын үг хэлэх, үзэл боддоо илэрхийлэх эрхэнд халдсан гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд хандахаар бэлтгэж байгаа аж.

Зураг