Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

БАТ ИНЖЕНЕР-ийг хорьсон нь олон нийтийн сүлжээнд бухимдал үүсгэв

Б.Ану
2014 оны 8 сарын 18
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:31 2014/08/18

Ц.Батыг Зам, тээврийн сайд А.Гансүхийн нэр төрд халдаж, үндэслэлгүй мэдээлэл удаа дараа түгээсэн гэсэн үндэслэлээр гурван сар 10 хоног буюу 100 хоногийн хугацаанд баривчлах шийдвэр гаргасан байна. 

А.Гансүх сайдыг гүтгэсэн энэхүү хэргийг найман сарын хугацаанд шалгаж байж ийнхүү өнөөдөр шүүхээс шийдвэр гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Бат нь гурван сарын хугацаанд 5700 удаагийн жиргээгээр А.Гансүхийн нэр төрд халджээ. 

Хууль, хяналтын байгууллага Ц.Батын 5700 жиргээг ийнхүү найман сарын хугацаанд шалгаж үзэж түүний буруутай үйлдлийг тогтоосон байна. 

12:26 2014/08/18

Твиттер сүлжээнд Бат инженер нэрээр алдаршсан Ц.Батыг 100 хоног баривчлах ялаар шийтгэжээ.  Энэ тухай түүний твиттер хуудаснаа "Бат инженерийг "МоАХ-сайд" А.Гансүхийн гомдлоор 100 хоног баривчлах ялаар шийтгэлээ" хэмээн бичжээ. 

Харин энэ талаар олон нийтийн сүлжээнд хүмүүс дараах байдлаар бичиж байна. 

 Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Бат нь А.Гансүх сайдыг гурван сарын хугацаанд 5700 гаруй удаа нэр хүндэд нь халдсан жиргээ хийсэн байна. Одоогоор энэ талаар албан эх сурвалжууд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм. 