Уншиж байна ...

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбуу томилогджээ

Б.Манлай
2024 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монголын Бурхны Шашинтны Төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн 2024 оны хаврын ээлжит хурал энэ сарын 3-нд болсон байна.

Зөвлөлийн хурлаар Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ.

Гавж хэмээх бурхны шашны эрдмийн хамгийн "том" цолыг 29 насандаа барьсан Д.Нямсамбуу багш 10 жил Хойд Энэтхэгийн  Брайбүн хийдэд шавилж дараа нь Английн Сандерландын Их сургуульд шашин судлалаар сурчээ.

Гандантэгчэнлин хийдийн 30 дахь Тэргүүн их хамба лам Д.Жавзандоржийг 2023 оны арваннэгдүгээр сарын 18-нд ширээнд нь залсан билээ. Түүний Ажлын албаны дарга ийнхүү томилогджээ.