Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

ЦЕГ-ын дарга С.Баатаржавт Тэргүүн комиссар цол олголоо

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 8 сарын 29
iKon.MN

Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын газрын даргаар тус газрын тэргүүн дэд дарга, дэд комиссар С.Баатаржавыг томилсон. Үүнтэй холбогдуулан Хуульзүйн сайд Х.Тэмүүжин шинээр сонгогдсон даргад Тэргүүн комиссар цолыг олгож, цагдаагийн албаны удирдлагын түвшний алба хаагч нартай уулзлаа.

Энэ үеэр ЦЕГ-ын газрын дарга С.Баатаржав "Юуны өмнө өндөр итгэл найдвар хүлээлгэж хариуцлагатай албанд тохоон томилсон Монгол Улсын Засгийн газарт баярлалаа.

Намайг дэмжиж, итгэл сэтгэлээрээ хамтран ажиллаж, урам хайрлаж байгаа Монгол төрийн цагдаагийн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл илэрхийлье 

Өндөр итгэл найдвар хүлээлгэж хариуцлагатай албанд тохоон томилсон Монгол Улсын Засгийн газарт баярлалаа.

Төрийн хүлээлгэсэн энэ хариуцлагатай үүргийг гүйцэтгэхдээ иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн хуулийг дээдлэн сахиж, эрх зүйн болон цагдаагийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.

Хуулийн засаглал, ухаалаг төрийн зарчим, төрийн болон албан тушаалтны хариуцлага хүлээлгэх тогтолцоог боловсронгуй болгож хөгжүүлэн бэхжүүлэхэд цагдаагийн алба хаагчид идэвхи, санаачлагатай оролцож ажиллана.

Цагдаагийн байгууллага нь иргэндээ үйлчилсэн, хууль ёсыг дээдлэн хүндэтгэсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай байж, соёлтой харьцаа, сахилга ёс зүйг эрхэмлэн ажиллахаа иргэд, олон нийтдээ илтгэж байна.

Монгол төрийн цагдаагийн мэлмий бат орших болтугай." хэмээн ерөөлөө.

Зураг
1 | 37 минут