Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

ikon.mn
2014 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Б.Билэгт

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, Бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шалтгааны талаар засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Энэ талаар мэдээлэл алга байна” гэлээ.

ЦЕГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг томилжээ.

Б.Билэгт төрийн албанд 14 жил ажилласан бөгөөд энэ хугацаандаа ХААҮЯ-ны Гадаад харилцаа, эрх зүйн газрын дарга, Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргын өндөр албан тушаалуудыг хашиж байжээ. Сүүлийн хоёр жил буюу 2012 оны есдүгээр сарын 3-аас Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байсан юм.