Уншиж байна ...

Финланд, Герман, Шинэ Зеланд, Австрали зэрэг орнуудад суралцах боловсролын нэгдсэн өдөрлөг – Mind Update 2024

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Гадаадад их дээд боловсрол эзэмших, шинэ газар гэр бүлээрээ суурьших, Англи хэлээ сайжруулах зэрэг шинэ мэдээллийг эрж хайдаг залуустаа зориулсан Гадаад боловсролын нэгдсэн өдөрлөгийг бид Австрали, Финланд, Швед, Шинэ Зеланд, ХБНГУ, БНИРланд, Швейцар, Италийн суралцах чиглэлүүдийг багтаан зохион байгуулахаар боллоо.

Өдөрлөг нь 2024.05.11 өдөр буюу энэ Бямба гарагт Шангри-Ла зочид буудлын New York, Paris, Beijing танхимуудад 13:00-18:00 хооронд үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

Өдөрлөгт бүртгүүлэхийг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй.

Австралид сурцгаая, Европт сурцгаая фэйсбүүкийн нэгдсэн хуудсаар дамжуулан мэдээлэл өгдөг ICMA боловсролын компани нь 2011 оноос эхлэн дэлхийн 15 улсад 5000 гаруй залуусыг сурах, ажиллах визэд зуучилсан түүхтэй. Тэгвэл энэ удаа бид танд ямар мэдээллийг бэлдсэн бэ?

MIND UPDATE 2024 ӨДӨРЛӨГТ ТА ЯМАР МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Улс орон болгон өөрийн давуу талыг багтаасан боловсролын хөтөлбөрийг гадаад оюутнуудад санал болгож, тухайн оюутан дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боловсролыг зарим нь цагийн ажил хийнгээ, зарим нь гэр бүлтэйгээ хамт суралцдаг бол, зарим чиглэлүүд нь ҮНЭГҮЙ боловсрол олгодгоороо танигдсан байдаг. Тэгвэл аль улс танд ямар боломж олгож байгааг харцгаая.

зураг
 

ФИНЛАНД УЛСЫН SeAMK, LUT ИХ СУРГУУЛИУДАД ГЭР БҮЛЭЭРЭЭ СУРАЛЦАХ

Дэлхийд дээд боловсролын чанарын үнэлгээгээр 8-р байранд, Аз жаргалын индексээр 1-р байранд, Хамгийн авлигалгүй улс төр, Цэвэр агаар гэх мэт олон үзүүлэлтээр дэлхийд эхний байранд жагсаж буй Финланд улсад суралцах нь сургалтын төлбөр, амьжиргааны зардал хямд, high living standard буюу сурч ажиллахад хамгийн тохиромжтой шинэ чиглэл болоод байна. Гадаад оюутнуудад Англи хэл дээр 3 жилийн бакалавр эсвэл 2 жил магистрын хөтөлбөрт суралцах, төгсөөд Европын холбооны бүсэд 2 жил ажиллах эрхийг олгохоос гадна, гэр бүлээрээ 7 хоногт 30 цаг ажиллах албан ёсны эрх, хүүхдийн үнэгүй боловсролыг санал болгож байгаа Финландын сургалтын визний талаар мэдээллийг SeAMK их сургуулийн төлөөлөгчид хүрэлцэн ирж өгөх болно. Та сургуулиас зарладаг өгөөмөр тэтгэлгүүдээс гадна засгийн газрын тэтгэлгийн мэдээллийг өдөрлөгийн үеэр авах боломжтой.

зураг
 

АВСТРАЛИЙН QUT, IGI, CIT СУРГУУЛИУДАД ГЭР БҮЛЭЭРЭЭ СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨР

Австрали улс нь гадаад оюутнуудад ажиллах цаг олгодог, нэгж цагийн minimum үнэлгээгээр дэлхийд 1-р байранд жагсдаг, Дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтад 9 сургууль багтсан жигд өндөр түвшний боловсролыг олгодог, мөн гэр бүлээ виздээ багтаан мэдүүлэх эрхтэй зэрэг олон шалтгаанаар сүүлийн жилүүдэд олон Монгол залуусыг татсаар байгаа билээ. Бид Австрали улсад Хэлний бэлтгэл, хувийн коллеж, Засгийн газрын институт болон улсын их сургуулиуд зэрэг 80 гаруй сургуулиудыг албан ёсоор төлөөлөн ажилладаг бөгөөд энэ удаа Австралийн дараах 3 сургууль шинэ хөтөлбөрүүдээ танилцуулахаар хүрэлцэн ирж байна.

Queensland University of Technology – Дэлхийн шилдэг их сургуулиудын 189-р байранд жагсаж буй уг их сургууль нь нарлаг Брисбэйн хотод байрладаг. Хэлний бэлтгэл, бакалавр болон магистрын чиглэлүүдэд 25% тэтгэлэг тус бүр зарласан байна.

International Graduate institute – Сидней хотод байрлалтай уг сургууль нь хамгийн хямд Бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөрийг санал болгохоос гадна Англи хэл Сидней хотод сурангаа ажиллах оюутнуудад хамгийн тохиромжтой сургууль юм.

Canterbury Institute of Management – Тус сургуулийн бакалавр ба магистрын хөтөлбөрүүд дээр Монгол оюутнуудад 30% тэтгэлэг зарласан бөгөөд мөн Австралийн Монголчуудын хамгийн том коммунити байдаг Сидней хотод байрлалтайгаар давуу тал болж байна.

зураг
 

ГЕРМАН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД СУРАЛЦАХ НЬ - iiK Institute

ХБНГУ-д байрлах Герман хэлний бэлтгэл, их дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөр хэрэгжүүлэгч iiK институц нь Берлин болон Дусселдорф хотод салбартай сургуульдаа Монгол залуусыг урьж байна. Танай хүүхэд Монголдоо анхан шат А1 түвшнээс В1 түвшин хүртэл 6 сар суралцаж, үргэлжлүүлэн Берлин болон Дусселдорф хотуудад В1-с С1 түвшин хүртэл ахиж суралцсанаар, цаашид Их сургуулийн элсэлтийн хөтөлбөрт хамрагдан, хүссэн 5-6 их сургуульд элсэх өргөдлийг гаргаж, цаашид бакалавр ба магистрын зэргээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ суралцах боломжийг танилцуулахаар ирсэн байна.

Түүнчлэн, 3 жил хүртэл ажиллах Ausbildung хөтөлбөрийг давхар зарлаж байгаа нь тус сургуулийн бас нэгэн онцлох эрэлттэй хөтөлбөр юм.

зураг
 

АВСТРАЛИЙН ФЕРМИЙН ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨР - VISITOZ AUSTRALIA

2016 оноос эхлэн Австралийн 4000 гаруй фермүүдэд ажиллах хөтөлбөрийг Монгол залууст санал болгож ирсэн туршлагатай уг Австрали компани нь сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол улсаас "Аялангаа Ажиллах - 462" тусгай визийн хөтөлбөрт тэнцсэн залуусыг Австралид 3 жил хүртэл хугацаанд фермд ажиллах боломжийг санал болгож ирсэн. Тэгвэл энэ удаа, хөтөлбөрийн Австрали талын компанийн захирал, Joanna Tauntan Burnett бидний урилгаар хүрэлцэн ирж мэдээлэл өгөхөд бэлэн боллоо. Та Австралийн адуу, үхэр, хонь, жимс, цэцэрлэгжүүлэлт гэх мэт фермүүдэд байрлан ажиллах мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.

зураг
 

ШИНЭ ЗЕЛАНД УЛСАД АНГЛИ ХЭЛ СУРАЛЦАХ - ASPIRING LANGUAGE INSTITUTE

Шинэ Зеланд улс нь гадаад оюутнуудыг Англи хэл орчинд нь сурах, цагийн ажил хийх боломжийг олгодгоос гадна суралцангаа аялахад хамгийн үзэсгэлэнтэй байгальтайгаараа алдартай. Энэ улсад суралцагч виз мэдүүлэхдээ төлбөрөө төлөхгүйгээр визийн хариугаа авч болдог учраас сүүлийн үед залуучууд ихээр сонирхох болсон. Тэгвэл анх удаа Монголд хүрэлцэн ирж буй хэлний бэлтгэлийн сургуулийн төлөөлөгчөөс та хүссэн мэдээллээ авах боломжийг манай өдөрлөг танд олгож байна.

Та амралтын өдрөө өөртөө үр ашигтай, мэдээлэлд ойрхон байж бидэнтэй нэгдээрэй.

2024 оны 05 сарын 11 өдөр Шангри Ла зочид буудалд 13:00-18:00 цагийн хооронд ирж, үнэ төлбөргүй мэдээлэл авч ирээдүйн мэргэжил сонголтоо хийгээрэй.

ЭНД ДАРЖ БҮРТГЭЛ ХИЙЛГЭЭРЭЙ!

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.