Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Монголын Үндэсний бөхийн холбооноос допингийн зөрчлүүдийн талаар нээлттэй уулзалт зохион байгуулна

ikon.mn
2024 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд 

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. 

МҮХАҮТ-д

09:00-15:00 цагт “Татвар төлөгчдийн өдөр”-ийн хүрээнд татвар төлөгчдөд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг болно.

"Монгол ньюс”-ийн мэдээллийн төвд

11:00 цагт 1,072 хувьцааны ногдол ашгийг авч чадаагүй 470,000 иргэний эрх ашиг зөрчигдөж байгаа талаар “Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах баялгийн эзэд нийгэмлэг”-ээс хэвлэлийн хурал зохион байгуулна.

АТГ-ын хурлын танхимд

11:00 цагт Олон нийтийн зөвлөлөөс 2024 оны УИХ-ын сонгуультай холбоотой асуудлаар мэдээлнэ.

Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд 

11:00-12:00 цагт "Төрийн худалдан авах цахим систем"-ийн талаар мэдээлэл өгөх уулзалт болно. 

Сүхбаатарын талбайд

14:00-19:00 цагт Хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс олон нийт, хүүхэд, залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах өдөрлөг зохион байгуулна.

"Миллениум плаза" төвийн 501 тоот танхимд

16:00 цагт Монголын Үндэсний бөхийн холбооноос допингийн зөрчлүүдийн талаар нээлттэй уулзалт зохион байгуулна.