Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баатаржавыг Цагдаагийн ерөнхий газрын даргын ажилд томиллоо

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 14-ний Засгийн газрын хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, Бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Түүний оронд ЦЕГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг томилоод байсан юм.

Харин өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар С.Баатаржавыг Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэгт ажилд томиллоо. 

Тэрбээр ЦЕГ-т 1990 оноос хойш ажилласан туршлагатай нэгэн аж.