Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Malaysia Airlines дампуурлын ирмэг дээр байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

2014 онд хоёр онгоцоо сүйрүүлж олон зуун хүний амийг аваад байгаа Malaysia Airlines компани дампуурахад тун ойртжээ.

Тэдний онгоцнууд ихэнхдээ хоосон нисэх болсон байна. Хэдийгээр компани зарим чиглэлүүддээ маш их хөнгөлөлт амалсан ч байдал сайжирсангүй.

Зарим эх сурвалжийн баталж байгаагаар Malaysia Airlines өдөрт 1.6 сая долларын алдагдал хүлээж байгаа гэнэ.

Тиймээс яаралтай арга хэмжээ авч цоо шинэ брэнд бий болгох, бүтцийн томоохон өөрчлөлт хийх, удирдлагуудыг нь солихоор яригдаж байгаа ажээ.

Зарим хүмүүсийн нийгмийн сүлжээнд оруулсан зурагнуудаас:

Австралиас Ази руу ниссэн нислэгийн зураг

 Дубайгаас Куала Лумпур нисэх нислэгийн хүлээлгийн танхим

Куала Лумпур нисэх нислэгийн зорчигч бүртгэх ажиллагаа