Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Болдбаатар жудогийн 2014 оны ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Б.Дөлгөөн
2014 оны 8 сарын 25
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:31 2014/08/25

ОУХМ мастер Г.Болдбаатар ОХУ-ын бөхийг нэг торгуулийн илүүгээр ялж жудогийн 2014 оны ДЭЛХИЙ АВАРГА боллоо. 

Ийнхүү манай улсаас жудогийн 3 дахь дэлхийн аварга цолтон төрлөө. 

Алт - Г.Болдбаатар

Мөнгө - Беслан Мудранов (ОХУ)

Хүрэл - Наохиса Такато (Япон), Папинашвили Амиран (Гүрж)

ОУХМ Г.Болдбаатар Монгол төрийн алтан соёмбот далбааг Челябинскийн тэнгэрт мандууллаа.

19:31 2014/08/25

Шигшээ 8-д ОУХМ Г.Болдбаатар Гүржийн бөх Папинашвили Амирантай барилдаж нэг торгуулийн илүүгээр ялалт байгууллаа. 

Ингэснээр ОУХМ Г.Болдбаатар мөнгөн медалийн болзол хангаж байгаа бөгөөд алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановтой барилдана.

16:32 2014/08/25

ОУХМ Г.Болдбаатар хагас шигшээд Гүржийн бөх Папинашвили Амирантай барилдана. Энэ барилдаанд Г.Болдбаатар Гүржийн бөхийг ялсан тохиолдолд алтан медалийн төлөө барилдах эрхтэй болно.  

2014 оны 2 сард болсон Парисын Их Дуулгад аваргын төлөө Г.Болдбаатар Гүржийн бөх Папинашвилийг ялан түрүүлж байсан юм. 

Хагас шигшээ барилдаан Монголын цагаар 19:00 цагаас эхэлнэ. 

Г.Болдбаатарын Парисын их дуулгад Папинашвилиг ялсан барилдааны бичлэг.

15:56 2014/08/25

М.Уранцэцэг хэсгийн 3 дахь барилдаанд 2014 оны бүх Японы аварга Кондо Амитай барилдаж юко үнэлгээгээр ялагдан тэмцээнээ дуусгалаа.

15:19 2014/08/25

МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг хэсгийн 2 дахь барилдаанд Хятадын бөх Сие Шишитэй барилдаж 2 торгуулийн зөрүүгээр ялалт байгууллаа.

М.Уранцэцэг хэсгийн 3 дахь барилдаанд 2014 оны бүх Японы аварга Кондо Амитай барилдана. 

15:01 2014/08/25

ОУХМ Г.Болдбаатар D хэсгийн аваргын төлөө Казастаны бөх Имашеев Айбектэй барилдаж юко үнэлгээгээр ялан хэсгийн аварга боллоо.

Г.Болдбаатар дэлхийн аваргаас медаль хүртээгүй байсан манай улсын шилдэг тамирчин билээ.

14:31 2014/08/25

ОУХМ Г.Болдбаатар хэсгийн 3 дахь барилдаанаа Тайваны бөхтэй хийж 02:26 минутанд цэвэр яллаа. Ингэснээр хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо. 

Г.Болдбаатар хэсгийн аваргын төлөө Казахстаны бөх Имашеев Айбектэй барилдана. Айбек 1992 онд төрсөн 22 настай.

Хамгийн сүүлд 2014 оны 3 сард болсон Европийн нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртээд байгаа тамирчин юм. 

14:27 2014/08/25

Г.Отгонцэцэг 2 дахь барилдаанаа Кубын бөх Алварезтэй хийж вазари үнэлгээгээр ялагдан тэмцээнээ дуусгалаа.

14:12 2014/08/25

2013 оны дэлхийн аваргын мөнгөн медалт, ОУХМ Д.Амартүвшин эхний барилдаанаа Францын бөх Софианэ Милоустой /2010 оны Европийн аварга/ барилдаж үндсэн цаг 1, 1 юко үнэлгээтэй 3, 3 торгуультай дуусч улмаар барилдаан алтан оноогоор шийдвэрлэгдсэн ба нэмэлт барилдаанд манай бөх торгуулснаар Францын бөхөд ялагдлаа.  

Д.Амартүвшин маань дэлхийн аваргын медалиа ихэрлүүлэх боломжгүй болж тэмцээнээ дуусгалаа.

13:36 2014/08/25

-60кг жинд зодоглож буй ОУХМ Г.Болдбаатар Туркийн бөхийг цэвэр яллаа.

13:31 2014/08/25

-48кг жинд эхний барилдаанаа хийсэн Г.Отгонцэцэг ОХУ-ын бөх Ирина Долговатай барилдаж үндсэн цагт хэн хэн нь үнэлгээ авсангүй, торгуулсангүй. 

Улмаар барилдаан алтан оноогоор шийдэгдэж манай бөх нэмэлт цагийн 00:37 дахь секундэд вазари үнэлгээ авч нутгийн бөхийг яллаа.   

12:15 2014/08/25

Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотод өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр -60кг эрэгтэй, -48кг эмэгтэй жингийн барилдаанууд явагдах ба Монголын цагаар 13:00 цагаас барилдаж эхэлнэ. Эдгээр жинд манай улсаас -48кг жинд МУГТ М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг, -60кг жинд Г.Болдбаатар, Д.Амартүвшин нар зодоглоно.

-60кг

  • Г.Болдбаатар “D” хэсгийг тэргүүлэн эхний тойрогтоо хийлж байгаа.
  • Д.Амартүвшин “C” хэсэгт багтсан ба эхний барилдаанаа Францын бөх Софианэ Милоустой /2010 оны Европийн аварга/ барилдана.

Энэ жинд зодоглож буй хамгийн алдартай тамирчин бол Наохиса Такато /Япон, 21 настай/ юм. Тэрбээр 2013 оны Рио Де Жаниерогийн дэлхийн аварга /манай Д.Амартүвшинтэй алтын төлөө барилдаж аварга болсон/. Их дуулгын аварга, Мастерсийн аварга.

-48кг

  • МУГТ М.Уранцэцэгийн хувьд эхний барилдаанд Хятадын тамирчинтай таарсан байна.
  • Г.Отгонцэцэг ОХУ-ын тамирчин Ирина Долгова /2014 оны 3 сард болсон Туркийн Гран Пригийн аварга/ -тай барилдана.

-48кг жинд зодоглож буй алдартай тамирчдаар МУГТ М.Уранцэцэг /2013 оны дэлхийн аварга/ болон 2014 оны бүх Японы аварга Кондо Ами нарыг нэрлэсэн байна.