Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

ХУД-т гарсан боом өвчин хяналтад байна

Б.Ану
2014 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн ХУД-ийн 13 дугаар хороонд малын боом өвчин гараад буй.

Долоодугаар сарын 27-ны байдлаар Нийслэлийн Мал эмнэлгийн газрын ДҮК машинаар хот айлын хонь, тугалын хашаа, гүүн зэл, хэвтэр бууц, устгалын нүх орчим 244 мянган м.кв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ.

Мөн Б.Нармандахын малд боомын ийлдэс хийснээс хойш 14 хоногийн дараа буюу  энэ сарын 26-нд боомын вакциныг 483 ямаа, 591 хонь, 67 үхэр, 121 адуунд хийсэн байна. 

Хорио цээр тогтоосон бүсэд “Туда” компанийн малын нэг их эмч, нэг ариутгагч, 12 тээврийн хэрэгсэл, таван постын цэг орчмын талбай, худаг болон худгийн ойролцоох 1500 м.кв талбай, мал услах усны хоёр онгоц, малын сэг зэм байсан цэгүүд, нийт 22600 м.кв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн талаар МХЕГ-аас мэдээллээ. 

Боом өвчин болон өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг 15 иргэнд тараагаад байгаа аж.