Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Боом өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ /СЭРЭМЖЛҮҮЛЭГ/

ikon.mn
2014 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 13–нд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хорооны хоёр иргэн боомоор өвчилсөн малаас халдвар авч эмчилгээ хийгдэж байна.

Боом өвчин нь мал амьтнаас хүнд халдварладаг, хурц халдварт өвчин бөгөөд хүний тунгалгийн зангилааг гэмтээж, хүчтэй хордлого үүсгэдэг

Боомын малын өвчлөлтэй уялдан хүний өвчлөл гарч байгаа нь малыг нядлах, үхсэн малын арьс ширийг хуулах, махыг эвдэх болон өвчилсөн, үхсэн мал булсан газрын хөрс шороог ухах, сэндийлэх явцад халдвартай хөрс, шороо зэргээс хүн халдвар авч боомоор өвчилнө.

Халдвар авсан хүнд өндөр халуурах, булчирхай хавдах, ихэвчлэн биеийн ил хэсэг нүүр, гарын арьсанд нян орсоноос үүсэх улаан цэг, толбо бий болж богино хугацаанд гүвдрүүтэн, цэврүү үүсч улмаар хар тав болох ба хаван үүснэ. Эдгээр шинж тэмдэг илэрвэл хамгийн ойрын эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт:

- Голомтот нутгийн малыг дархлаажуулалтад бүрэн хамруулах

- Шалтгаан тодорхойгүйгээр мал үхвэл аль ойр байгаа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдээлэх

- Үхсэн малд хүрэхгүй байх, шаардлага гарвал хамгаалах хувцас,бээлий өмсөх

- Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглэх

- Эрсдэл бүхий хүн амыг боом өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамруулах

ЗӨСҮТ