Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Форест Гамп”-аас авах амьдралын 7 сургамж

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр алдарт “Форест Гамп” киноны 20 жилийн ойн өдөр байлаа.

Том Хэнксд Оскар авчирсан энэ бүтээлд хүний амьдралд сургамж болох олон түүх бий. Тэдгээрээс долоог онцлон хүргэж байна.

 

     1.   Чамд ямар боломж байгааг чи оролдож үзээгүй л бол хэзээ ч мэдэхгүй

Төрөлхийн хөл муутай төрсөн Гамп байнга төмөр аппарат зүүх хэрэгтэй болдог. Харин түүний найз “гүй, Форест, гүй” гэж зөвлөсний үр дүнд эрүүл болж аппаратнаасаа салаад хожим коллежийн сайн тамирчин болдог. Үргэлж оролдлого хийж бай. Үр дүн нь чамайг гайхшруулна.

     2.   Сайн найзуудтай байхын тулд Сайн найз бай

Вьетнамд танилцсан Буба шиг сайн найз түүнд байгаагүй. Буба дайнд амиа алдсан ч Форест түүний сам хорхойн завьны ахмад байх мөрөөдлийг гүйцээдэг. Форест сайн найз байж чадсан учраас Буба түүнд итгэдэг.

     3.   Бусдыг анхааралтай сонсож  бай

Форест улс орноороо хөндлөн гүйж байхдаа санамсаргүй хэд хэдэн шинэ бүтээл бусдад нээж өгдөг. Түүний амнаас унасан үг, санамсаргүй үйлдэл нь бусдад боломж олгодог билээ. Эндээс сурах зүйл: бусдын үгийг анхааралтай сонсож, нүдээ нээлттэй байлга.

     4.   Юу байхаас үл хамааран дуртай зүйлээ хий

Форест гаднаасаа тэнэг харагддаг ч үл тоон дуртай зүйлээ хийсээр байдаг. Өөртөө үнэнч бай. Бусдын юу гэх нь хамаагүй, дуртай юмаа хийснээр амжилтанд хүрнэ.

     5.   Өөдрөг бай, зорилготой бай

Дэслэгч Дэн Вьетнамд хоёр хөлөө алдаж амьдрал нь там болсон байдаг. Гэвч тэр Форестын хамт сам хорхойн агнуурын завин дээр ажиллаж олсон орлогоо Apple компанид оруулснаар амьдралдаа эргэлт гаргадаг. Өөдрөг байж, үргэлж урагш харж бай. Сайн цаг ирэх болно.

     6.   Өглөг өгөх хамгийн сайхан зүйл

Мөнгөтэй болсныхоо дараа Форест сам хорхойн бизнесийн хувийг нь Бубагийн гэр бүлд өгдөг. Үүнийгээ тэр “хөрөнгө мөнгөний хэсэг нь л хүний амьдралд хангалттай, үлдсэн нь чамирхалд зарцуулагддаг” гэж тайлбарладаг. Ингэснээр Бубагийн ээж дахиж хэзээ ч бусдын гал тогоог барих хэрэггүй болдог билээ. Чи баялгаасаа хуваалцаж чадвал хийж бүтээсэн чинь утга учиртай болно.

     7.   Итгэл найдвараа бүү алд

Форестын ээжийн хэлсэнчлэн “Амьдрал бол хайрцагтай шоколад шиг, аль нь чамд оногдохыг чи задлах хүртлээ мэдэхгүй”

 

Эх сурвалж: abcnews