Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу толгойн зардал өссөн нь Монголын засгийн газартай холбоотой"

PURPLEBOOK
2013 оны 11 сарын 26
PURPLEBOOK
Зураг зураг

Оюу толгойн зардал өссөн нь Монголын засгийн газартай холбоотой гэж Оюу толгойн дэд ерөнхийлөгч асан А.Мөнхбат хэлжээ.

А.Мөнхбатын ярилцлагын 8 гол санаа

  1. Оюу толгойн гэрээг үзэглэхэд тухайн үед энэ ажлыг хариуцаж байсан хүмүүст бид талархах учиртай. Учир нь тэд энэ гэрээг Монголын талд илүү ашигтай болгосон.
  2. Гэрээг олон нийтэд тайлбарлахдаа “ашиггүй гэрээ, биднийг хуурсан” гэх мэтээр буруу тайлбарласан.
  3. 2009 оны хямралын үеэр гэрээг үзэглээгүй бол Монгол хямралыг хэрхэн даван туулах байсан бэ? Гэрээний ачаар хямралыг хохирол багатай даван гарсан. Гэрээ байгуулж ажил эхэлсэн учраас бид өр тавилгүйгээр хямралыг давсан. Харин одоо бид 1.5 тэрбум ам.долларын өртэй шүү дээ. Энэ өрийг бид төсвийнхөө мөнгөөр төлнө. Тэгвэл Оюу толгойд бид Чингис бондых шиг өр төлөхгүй.
  4. Оюу толгойн зардал хэтрээд тэр нь өр болно гэж яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Монголын тал нэг ч төгрөг гаргаагүй. Энэ бүхэн ашиггүй байсан ч бид ямар ч өрөнд унахгүй.
  5. Тэгэхээр бодит байдлыг хэн гуйвуулаад байна вэ? Эх оронч бус хэсэг хүмүүс байгаагүй бол энэ гэрээ 2009 оноос өмнө үзэглэгдэж, 2009 оны хямралаас өмнө үйл ажиллагаа нь тогтворжих боломжтой байсан. Ийм л эх оронч бус хүмүүс нөхцөл байдлыг буруу тайлбарлаж байна.
  6. 250 саяыг тусдаа гэрээ байгуулж аваад түүнийгээ сонгуулийн амлалтаа биелүүлэхэд ашигласан. Тэр бол яах аргагүй тусдаа гэрээгээр заагдсан төлөх ёстой өр.
  7. Далд уурхайг санхүүжүүлэхээр зээл авах гэхэд нь Монголын тал блоклоод байна. Зээл авч бизнесээ өргөжүүлэх чинь бизнесийн зарчим шүү дээ. Монгол 1.5 тэрбум бонд гаргаж л байна шүү дээ. Монгол өөрөө бонд гаргаж болоод байдаг харин Рио Тинто Оюу толгойд зориулж зээл авч болохгүй гэж үү?
  8. 2 тэрбумаар зардал хэтэрсэн нь Монголын талтай маш их холбоотой. 2006 онд зэсийн үнэ дээд цэгтээ хүрч байхад дэлхий дээрх бүх л уурхайнууд хүчин чадлаа нэмсэн. Үүнээс улбаалан зэстэй холбоотой уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж бүгдийх нь үнэ өссөн. Зардал өсөх болсон нэг шалтгаан нь энэ.
    Ойлгож ядах зүйлгүй. Жишээ авъя л даа. Манайд хэдхэн жилийн өмнө 1м2 байрны өртөг 300 мянга байсан. Одоо 1 сая болчихож. Ийм л энгийн зүйл.  2009 онд НӨТ-ийн хуулийг нэг долоо хоног яриад л өөрчилсөн. Үүнээс улбаалан 400 саяын нэмэлт зардал гарсан. 2007 онд Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж “энэ барьж байгаа уурхайн амаа барихаа зогсоо. Бидэнд энэ төрлийн стандарт байхгүй” гэж хэлсэн. Үүнээс болж 1500 хүнээ халсан. Тэр үед надад үнэхээр хэцүү байсан. Бид барууны компани учраас 3 сарын цалинг нь өгсөн л дөө. Гэхдээ л миний хувьд хүмүүсээ халахад үнэхээр хүнд байсан. 2011 онд далд уурхайн далд уурхайн аманд гал гарсан юм. Тэгээд “энийгээ хаа” гэж үүрэг өгсөн.
    Гэтэл хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалт татах боломжийг нээж өгч байгаа амаа яаж нураах юм бэ? Үүнээс болж ажил хагас жил зогссон. Үүнээс өмнө 2 жил зогсоосон. Ийм л үндсэн шалтгаанууд бий. Монголын тал 2010 оноос хойш Оюу толгойн төсвийг батлаж, хянаж эхэлсэн. Гэтэл 2013 онд гэнэт “зардал чинь хэтэрсэн байна. Бид энэ зардлыг хуваалцаагүй” гэсэн.