Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: ОХУ-ын тухай ХАЧИРХАЛТАЙ баримтууд

З.Санжаа, iKon.mn
2014 оны 9 сарын 3
iKon.MN

ОХУ-ын тухай 15 ХАЧИРХАЛТАЙ баримт:

1. ОХУ-ын газар нутгийн гадаргын талбай Дэлхийн Вангаас том

2. ОХУ үргэлжилсэн 11 цагийн бүстэй байсныгаа 2010 онд 9 болгож танасан.

3. Оросын эзэнт улс АЛЯСКЫГ 1868 ОНД АНУ-Д 7.2 сая $ -р зарсан.

4. Оросууд 7 хоногт 6.3 хундага согтууруулах ундаа уудаг.

5. Орос хүн жилд дундажаар 1384л цай уудаг.

6. ОХУ - 100'000 хүнд ногдох аллагын тоо 9.7.

7. Москвагийн метрогоор өдөрт 9 сая хүн зорчдог. Энэ нь Нью Йорк, Лондоны метрогоор зорчигчдын нийлбэртэй тэнцэнэ.

8. Дэлхийн нийт баяжуулсан ураны ХАГАС нь ОХУ-д байдаг. ОХУ 695тн баяжуулсан урантай. Дэлхий дээр өөр ямар ч улсад ийм хэмжээний уран байхгүй. 

9. ОХУ-ын батлагдсан газрын тосны нөөц 87 тэрбум баррель. Энэ нь ОХУ-ын 75 жилийн хэрэгцээг хангах нөөц юм. ОХУ-ын газрын тосны нэг өдрийн хэрэглээ 3.2 сая баррель. 

10. ОХУ-ын байгалийн хийн батлагдсан нөөц 32933 км.куб. Энэ нь 13.2 тэрбум усан бассейнтай тэнцэнэ.

11. ОХУ: 1992 оноос хойш 56 сэтгүүлч алагдсан. Үүний 64% нь санаатай аллага байсан. 

12. ОХУ-ын дамжуулах хоолойн нийт урт 259'913 км. Энэ нь Дэлхийг 6 удаа бүтэн тойрч чадах хэмжээ.  

13. ОХУ-ын Байгаль нуур дэлхийн цэвэр усны 1/5.

14. ОХУ-ын хүн ам 1993 оноос хойш 6.6 саяар буурсан. Энэ тоо Массачусетс мужийн хүн амтай тэнцэнэ. 2050 он гэхэд ОХУ-ын хүн ам 126.6 саяд хүрч буурах тооцоо бий.

15. ОХУ-ын Карачай нуурын эрэг дээр зогсоход л үхэх аюултай. Зөвхөн эрэг дээрх цацраг идэвхт бодисын хэмжээ 600 рентген. Энэ нь хүнийг үхэлд хүргэх хангалттай хэмжээ.

Зураг дээр дарж ТОМООР үзнэ үү