Уншиж байна ...

IELTS, TOEFL-д өндөр оноо аваагүй, таван жилээс дээш ажилласан төрийн албан хаагчдыг энэ жилээс гадаадад суралцуулахаар болжээ

Б.Манлай
2024 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын Зээлийн Санг зохицуулах шинэ журам батлагджээ.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Боловсролын Зээлийн Санг зохицуулах шинэ журмууд батлагдаж гарсан.

Монгол Улсад бакалаврын түвшинд ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг байна. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг 330 сум, 170 хорооноос тухайн жилд Элсэлтийн Шалгалтын 2-3 хичээлд өндөр оноо авсан хүүхдүүдэд олгоод хоёр жил болж байна.

Дэлхийн шилдэг 100 их сургуулийн хөтөлбөр үргэлжилнэ. Монголд тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийг сонгосон хүүхдүүд тэтгэлэгт хамрагдах боломжтой. Уг тэтгэлгийг удахгүй зарлана. 

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг засгийн газрын нэрэмжит болгосон. Засгийн газрын нэрэмжит тэтгэлгийг магистр, докторын түвшинд тэргүүлэх, эрэлттэй мэргэжлүүдээр суралцах хүмүүст олгох бодлогыг барьдаг.

Олон улсын IELTS, TOEFL шалгалтад өндөр оноо авч чадаагүй, таван жилээс дээш хугацаагаар тогтвор суурьшилтай, үр дүнтэй ажилласан төрийн албан хаагчдыг бодлогоор дэмжиж, энэ жилээс гадаадад суралцуулахаар бэлдэж байна.

Эхний ээлжид 500 орчим төрийн албан хаагчийн сонгон шалгаруулж, эхний нэг жилийн хэлний бэлтгэлд цагдаа, сувилагч, багш, сумын тамгын газрын ажилтнуудыг өндөр хөгжилтэй орнуудад сургах зохицуулалтууд Боловсролын Зээлийн Сангийн шинэ журамд орсон.

Засгийн газар хоорондын тэтгэлгүүд үргэлжилнэ" гэж мэдээллээ.