Уншиж байна ...

"Яармагийг нэгдүгээр хороололтой холбох, III хорооллоос Толгойтын уулзвар хүртэлх замын бүтээн байгуулалтууд үргэлжилнэ"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлд он дамжин хийгдэх авто замын бүтээн байгуулалтуудын талаар мэргэжилтэн мэдээлэл өглөө.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ "Улаанбаатар хотод 31 төсөл, 32 км авто зам, 828 м гүүрний бүтээн байгуулалт он дамжиж хийгдэж байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 15-наас үргэлжлүүлнэ. +5 градусаас дээш температурт авто замыг барих технологитой.

Яармагаас нэгдүгээр хороолол хүртэлх замын ажил үргэлжилнэ.

Гачуурт, Улиастайгаас Шархад хүртэлх дөрвөн эгнээ, дөрвөн км замын ажил үргэлжилж, зургаадугаар сарын 30-н гэхэд ашиглалтад оруулна. Улиастайн гол дээгүүр гүүр баригдсан.

III хорооллын эцсээс Толгойтын уулзвар хүртэлх, зургаан эгнээ, таван нүхэн гарцтай замын ажил үргэлжилнэ. Ажлын явц 12%-тай байгаа.

Эдгээр зам ашиглалтад орсноор замын түгжрэлийг бууруулна гэж тооцоолсон. Тухайлбал Яармагийг нэгдүгээр хороололтой холбосон зам ашиглалтад орсноор Наадамчдын замын ачааллыг бууруулна. 

Худалдан авах ажиллагааны хуулийн дагуу он дамжин хэрэгжиж буй замын бүтээн байгуулалтуудыг гүйцэтгэх байгууллагууд шалгарсан.

Арваннэгдүгээр сарын 30-н хүртэл бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ" хэмээн ярилаа.