Уншиж байна ...

"Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ жилд 10 сая шилмүүст мод үржүүлэх бүрэн автомат цогцолбор байгуулж байна"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 3 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр болж буй "Ойн салбарын үндэсний II чуулган"-ны үеэр Ойн газраас "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүрээд буй үр дүн болон онцлох төслүүдээс танилцуулав. 

Нийт 41.5 сая мод тариад байгаагаас: 

  • Аймаг, нийслэлийн биелэлт 61%
  • Уул уурхайн аж ахуйн нэгж байгууллагууд 16% 
  • Бусад санал санаачилгууд 23%-н биелэлттэй байгаа юм байна.  
  • 2021-2022 онд 12.4 сая мод
  • 2023 оны хавар 12.4 сая мод 
  • 2023 оны намар 8.2 сая мод тарьсан байна. 

Улаанбаатар хот болон аймгуудад нийтдээ 24.4 сая мод тариад байгаа бол уул уурхайн аж ахуйн нэгжүүдээс "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ хамгийн их буюу 3 сая мод тариад байгаа аж.  

Ковид-19-ийн дараах жилээс эдийн засаг хүндрэлтэй байсан учраас уул уурхайн компаниуд тарьц суулгацын нөөцөө бүрдүүлэх, дэд бүтцээ бий болгох дээр анхаарлаа хандуулж ажилласан энэ жилээс эрчимтэй тарилт хийгдэж эхэлнэ гэдгийг Ойн газраас онцолж байв. 

Тарьц суулгацын нөөцийн гол хэсгүүд нийт 452 мод үржүүлгийн газар болон Төв, Сэлэнгэ, Өвөрхангай аймагт байгаа аж. 

"Орхон голыг залуужуулах, голын урсцыг сайжруулах зорилгоор тайрч ургуулах аргыг ашиглаж байна"

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хувьд ойн салбарт маш том бүтээн байгуулалт болох Ойн генетик нөөцийн "Эрдэнэт" төв, Хөрсний инновац, технологийн "Эрдэнэт" төв, Мод үржүүлгийн "Эрдэнэт" цогцолборыг байгуулаад байгаа аж. 

  • Ойн генетик нөөцийн төв нь үрийг хадгалах хамгаалах, туршилт судалгаа хийх биотехнологи, мод үржүүлэг, үрийн гэсэн гурван лабораторитой аж. 
  • Харин Хөрсний инновац технологийн төв нь малын бууц, үртэс, навч мөн хүсний хаягдлыг бичгийн цаасны хаягдалтай хольж чийгийн улаанаар био ялзмагт хөрс үйлдвэрлэдэг. Мөн тухайн модонд таарсан микоризтой хөрс үйлдвэрлэх юм байна. 
  • Жилд 10 сая шилмүүст мод үржүүлэх мод үржүүлгийн цогцолборын хувьд Булган аймагт байгуулагдаж байгаа аж. Үүнд шилмүүст мод үржүүлэх бүрэн автомат хүлэмж болон навчит болон үнэт мод үржүүлэх нийлэг хальсан хүлэмж, үр, боргоцой ангилан ялгах автомат шугам, жимсний плантац, зөгийн аж ахуй, сор болон элит модны плантаци, эко танин мэдэхүйн аялал жуулчлалын төв байгуулах юм байна. 
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйн хиймэл нуурыг тойруулж 2.1 сая хайлаас болон улиас, шар хуайс зэргийг тариад байгаа аж. 

Мөн Булган аймгийн Орхон суманд Мааньтын хорих ангитай хамтарч тайрч ургуулах аргыг ашиглан 6 сая модожсон талбайд мөчрийн тайрдас бэлтгэсэн байна. Энэ нь Орхон голыг залуужуулах, голын урсцыг сайжруулах зорилготой аж. 

Хангалын гол дагуу 56.3 га талбайд хамгаалалтын зурвас, татмын ойжуулалт хийгээд байгаа ба үржүүлэг, бүтцийг бий болгосны дараа харьяалах газруудад нь хариуцуулж өгөх аж. 

"Цөлжилтийг сааруулах, шар шороон шуурганы эрчмийг бууруулах заган ойн төсөл 7-8 жилийн хугацаанд хэрэгжинэ"

"Оюу Толгой" ХХК-ийн хувьд мөн олон төсөл хэрэгжүүлж байгаагаас Өмнөговь аймгийн Манлай сумын доройтсон заган ойн санд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажлыг хийх төслийг танилцуулав. Уг төсөл нь 7-8 жилийн хугацаанд хэрэгжих ба заган ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх замаар цөлжилтийг сааруулах, шар шороон шуурганы эрчмийг бууруулах зорилгоор нийт 800 га талбайд 1 сая заг тарьж ургуулах юм байна.  

Хуурай гандуу бүс нутагт заган ой нийтдээ мал бүрэгт тахлагддаг учир хаалттай бүс үүсгэхээс нааш байгалийн заган ой нөхөн сэргэх боломж багатай гэж төслийн багийнхан үзэж байгаа аж.  

Уг заган ойн хувьд эхний 1-2 жил арчилгаа хийгдэж байгаад цаашдаа байгалийнхаа жамаар ургуулах тал дээр судалж байгаа заган ойноос гадна хайлаас үржүүлэх судалгааны ажил мөн явж байна гэдгийг төслийн багийнхан хэлж байв. 

ФОТО: