Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэтийн УБҮ-ийн өөрөө нунтаглах тээрмийн хөтлүүрийн системийг АББ-ийн тоног төхөөрөмж шийдлээр амжилттай шинэчиллээ

ikon.mn
2022 оны 4 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Өөрөө нунтаглах хэсгийн хагас өөрөө нунтаглах тээрмийн хөтлүүр (хөдөлгүүр, давтамж хувиргагч) болон хяналт, удирдлагын системийг шинэчилснээр Эрдэнэт үйлдвэр ТӨХК-ийн найдвартай ажиллагааг дээшлүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, эрчим хүчний болон ашиглалтын зардлыг бууруулна.

2017 оны 12 сард дэлхийн 4 тивийн 16 улсын 40 гаруй олон улсын технологийн тэргүүлэгч компаниудын төлөөлөл оролцсон “Хамтын Ажиллагаа ба Хөрөнгө Оруулалтын Боломж Бизнес Форум”-ыг Эрдэнэт Үйлдвэрийн зүгээс зохион байгуулсан. Энэхүү форумаас эхлэлтэй Эрдэнэт Үйлдвэртэй технологийн дэвшилтэт шийдлүүдийг судлах, нэвтрүүлэх, хамтран ажиллах чиглэлд харилцан ойлголцлын санамж бичигт 4 компани гарын үсэг зурсны нэг нь АББ байсан юм.

Уг санамж бичгийн хүрээнд технологийн тэргүүлэгч АББ Групп нь өөрийн албан ёсны дистрибьюторууд болох Монхорус Интернэшнл ХХК болон Бодит Чадал ХХК-тай хамтран Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 30 жил ажилласан ММС-2 тээрмийн хөдөлгүүр, трансформатор, давтамж хувиргагч болон нунтаглах процессыг сайжруулах бүрэн автоматжуулалтын системийг сольж суурилуулах ажлыг 2022 оны 1-р сарын 21-ээс 3-р сарын 19-ны хооронд амжилттай хийж гүйцэтгэн, тээрмийн туршилтыг олон хувилбараар гүйцэтгэж, залгалт зүгшрүүлэлтийг хийх явцад технологи, цахилгаан, механикийн чиглэлийн хүлээлттэй байсан үзүүлэлтүүд практикт эерэг үр дүнгээ үзүүлж эхэлсэн  байна.

зураг
 

Эрдэнэт үйлдвэр, АББ Групп болон дистрибьюторууд болох Монхорус Интернэшнл ХХК болон Бодит Чадал ХХК-уудын олон инженер, техникийн ажилчдын ур ухаан, нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл зарцуулсан томоохон төсөл болсныг энд дурдах нь зүйтэй.

Төслийн үр дүнд:

  • Тогтмол хурданд эргэдэг байсан тээрмийн хөтлүүрийн системийг хувьсах хурданд эргүүлснээр нунтаглах процессын үйл ажиллагаа сайжирч, бүтээмж нэмэгдэх,
  • Хөдөлгүүрийг давтамж хувиргагчаар удирдсанаар хурдны бүх хязгаарт тэжээх сүлжээний чадлын коэффициентыг тогтмол өндөр барьж эрчим хүчний чанарын үзүүлэлтийг дээшлүүлэх, хүчдэлийн хэлбэлзлээс хамаарч хөдөлгүүр гэмтэх эрсдэлийг бууруулах, хөдөлгүүрийн хамгаалалт эрс сайжрах
  • Процессын удирдлага уян хатан болсноор эрчим хүчний хэрэглээ, тээрмийн хуягийн элэгдэл, ган бөмбөлгийн зарцуулалт, холбогдон гарах ашиглалт засвар үйлчилгээний зардал зэрэгт үлэмж хэмжээний хэмнэлт гарах юм.

Тээрмийн хөтлүүрийн системийг шинэчлэх төслийн хүрээнд АББ Групп нь давтамж хувирагчийн трансформатор, өдөөлтийн трансформатор, 12 лугшилттай ACS6000 төрлийн давтамж хувиргагч, тогтмол гүйдлийн сойзгүй өдөөлттэй AMZ1250 маркийн синхрон хөдөлгүүр, холбогдох автоматжуулалтын программ хангамж зэргийг нийлүүлэв.

зураг
 

"Энэхүү төсөл нь АББ Группийн Монголд хэрэгжүүлж буй томоохон хэмжээний шинэчлэлийн төсөл бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах болно. Үйлдвэрт байгаа ихэнх тоног төхөөрөмжүүд нь насжилт өндөртэй бөгөөд ил уурхайн гүн гүнзгийрч хүдрийн хатуулга нэмэгдэж, зэсийн агууламж багассан энэ цаг үед Эрдэнэт үйлдвэр нь тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлагатай  байсан бөгөөд орчин үеийн нунтаглан тээрэмдэх үйл ажиллагааны онцлогуудыг агуулсан ухаалаг тээрмийн удирдлагын систем (дор дурдсан)ашигласнаар уурхайн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгож, зардлыг бууруулах болно." гэж АББ Группийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр мэдэгдэв.

Тээрмийн хурдыг нунтаглалтаас хамааруулан автоматаар удирдах тусгай автомат удирдлагын систем:

  • Тээрэм доторх хүдэр болон бөмбөлгийн уналтын өнцгийг мэдэрч тооцоолон автоматаар хурдыг өөрчлөн нунтаглалт болон хүдэр нунтаглалтын цагийн ачааллыг нэмэгдүүлэх.
  • Тээрмийг зөөлөн асаах
  • Хүдрийг аажим суллах
  • Ачаатай тээрмийг хяналттайгаар зогсоох (Controlled rollback)
  • Тээрмийн доторх ачааллын тархалтыг мэдрэх
  • Үндсэн тэжээл тасрах, хүчдэлийн уналт үүсэх үед механик инерцийн хүчийг  ашиглан тээрмийг зогсолтгүй ажиллуулах функц (Power  loss ride through)
  • Хүдрийн хуримтлалын хамгаалалт
  • Механик холболт, тосолгооны систем  ба муфтны хяналт удирдлага, хамгаалалт
  • Тээрэм болон хөдөлгүүрийн зогсолтын геометр байрлалыг мэдрэх функцтэй байна.
  • Тээрмийн хэт ачааллыг мэдрэх функцтэй байна.
  • Тээрмийн доторх хольц барьцалдаж хатуурсныг мэдрэх хамгаалалт (Frozen charge protection)-тай байна.
  • Тээрмийн доторх хатуурсан хольцыг зөөллөж задлах функц (Frozen charge remover)
  • Богино хугацаанд номинал утгаас илүү чадлаар ажиллах горим
  • Савлалтыг сааруулах (Oscillation damping)
  • Тээрэм-Хөдөлгүүрийн каскадын үйл ажиллагааг хянах (Cascade monitoring)
  • Тээрмийн засвар үйлчилгээний үед сонгосон байрлалд автоматаар зогсоох, аажуухан эргүүлэх, тээрмийг  180° эргүүлэх функцуудтай байна
  • Тээрмийн үйл ажиллагааг зайнаас хянах, засвар үйлчилгээний төлөвлөлтийг илүү оновчлох
  • Тээрэм хоосон ажиллаж буйг мэдрэх (Stand still detection) хамгаалалттай байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.