Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаал боллоо

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг бүх нийтийн тайван жагсаал өнөөдөр Шүүхийн шинжилгээний төвийн гаднаас хөдөлж, “Очир” төвийг /13 настай охин амиа алдсан зочид буудал/ хүртэл үргэлжиллээ.

Сүүлийн үед хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг олон гарч нийгмийг цочроогоод байгаа билээ. Тухайлбал, 13 настай охин хэрцгийгээр зодуулж, хүчирхийлүүлж буудалд нас барсан, Таван настай бяцхан охин хойд аавдаа хүчирхийлүүлсэн гэх мэт хэргүүд гарсан.

Гэвч 13 настай охиныг  архины хордлогод орон нас барсан хэмээн дүгнэн, гэр бүлийнхнийх нь зөвшөөрөлгүйгээр задлан шинжилгээ хийсэн нь иргэдийн дургүйцлийг хүргэж, ийнхүү жагсаал хийхэд хүргээд буй юм.

Тэд дээрх шударга бус шийдвэрүүдийг эсэргүүцэж жагсаалын үеэр гарын үсэг цуглуулж Шүүхийн шинжилгээний төвд хүргүүлэх юм байна.

фото:

Гэрэл зургийг Mpa.mn