Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн автомашин үйлдвэрлэлийн салбар 69 жилийн дараа хаалгаа барилаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын General Motors компанийн Австрали дахь салбар Holden компанийн үйлдвэр өчигдөр буюу Баасан гарагт хаалгаа барьснаар Австрали улсын автомашины үйлдвэрлэл албан ёсоор төгсгөл болж байна.

Өнгөрсөн оноос эхлэн тус улс дахь үйлдвэрлэлээ Toyota, Ford компаниуд мөн зогсоосон юм.

“Holden машины үйлдвэрлэл зогсож байгаа нь түүний ажилчдын хувьд төдийгүй Австралийн иргэн бүрт эмгэнэлтэй үйл явдал болж байна. Нэгэн эриний төгсгөл болж байна” гэж Австралийн ерөнхий сайд Малкольм Турнбул хэлжээ.

Ингэснээр үйлдвэрийн 5,000 ажлын байр үгүй болж, шууд бус хамааралтай 50,000 хүн ажилгүй болж байгаа гэнэ. 1948 онд Австралийн анхны автомашиныг Holden бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа засгийн газрын дэмжлэгтэй байгуулагдаж байжээ.

1960-1970-аад оны үед Holden нь Австралийн хамгийн нэртэй автомашины брэнд болж, зөвхөн Ford-той өрсөлддөг байсан гэдэг. Гэвч 2013 оноос эхлэн Австралид машин үйлдвэрлэх ашиггүй болж эхэлсэн юм.

Үйлдвэрлэлээ зогсоосон Holden компани цаашдаа автомашины импортлогч болох гэнэ.

 

Эх сурвалж: Russia Today