Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй ТҮЦ-үүдэд шөнийн шалгалт хийжээ

А.Намуун, iKon.mn
2017 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн Хяналт Цагдаагийн 1-р хэлтэстэй хамтран 2017 оны аравдугаар сарын 18-ны шөнө Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан Сарнайх супермаркетын баруун талд байрлах түргэн үйлчилгээний цэгүүдэд хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд түргэн гэмтэх бүтээгдэхүүн, хагас боловсруулсан хүнсийг печинд халааж худалдсан, зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдан борлуулсан зэрэг зөрчлийг илрүүлж хүнсний бүтээгдэхүүн, утаат тамхийг хураан авч ажиллажээ. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас мэдээллээ.