Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын судлаачид 2,000 жилийн настай муммиг Монголоос илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хэсэг археологичид Монгол улсын баруун хязгаараас 2,000 жилийн настай, хятад хувцастай эрэгтэй хүний мумми олсноо Даваа гарагт зарласан байна.

Алтайн нурууны Шивээт Хайрхан уулын ойролцоо хийсэн малтлагын үр дүнд 165-170 см өндөр нуруутай эрэгтэйн цогцсыг олсон гэжээ. Малтлагын үеэр тэд НТӨ 3-5 дугаар зуунд хамаарах хоёр чулуун булш, 2,000 орчим жилийн өмнө үед хамаарах гурван жижиг булш илрүүлсэн юм байна.

Гурван жижиг булшны нэгнээс гарсан мумми хятад хэлбэрийн дээлтэй, биеийн доод хэсэг нь хувцасгүй, босоо байрлалтай байсныг мэдээлжээ.

Судлаачид уг хүн нь торгоны замаар аялж явсан худалдаачин байсан, эсвэл Хятадаас дүрвэж явсан хүн байсан гэж таамаглаж байгаа гэнэ.

Тэд бас муммийн өмсгөлийг Монголын талаас Өмнөд Солонгос руу шилжүүлэн авч, уг хүний генетик болон ямар хоол хүнс хэрэглэдэг байсан зэргийг судлахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Yonhap News