Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Путин крипто рубль гаргах даалгавар өгчээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа тус улсын Харилцаа холбооны сайд Николай Никифоров крипто рубль гаргах даалгаврыг Владимир Путин түүнд өгсөн тухай ярьжээ.

Сайдын хэлснээр крипто рубль хэрэглээнд гарсны дараа бусад крипто валютуудыг хориглож, шинэ дижитал мөнгийг засгийн газар бүрэн хяналтандаа байлгах гэнэ.

“Крипто Рублийг гаргах болсон нь ганцхан энгийн шалтгаантай. Хэрвээ бид гаргахгүй бол Евразийн Эдийн Засгийн Нийгэмлэгт багтдаг манай хөршүүдийн хэн нэг нь хоёрхон сарын дотор гаргаж чадахаар байгаа юм” гэж Никифоров ярьжээ.

Крипто рублиэр хийгдэх гүйлгээ бүрийг засгийн газар хянаж, зохих татвар шимтгэлээ авах гэнэ. Сайдын хэлж байгаагаар крипто рублийг авах, зарах ханш нь рублийн ханшаас 13 хувь өндөр байх ба харин түүнийг Оросын рубль руу буцааж хөрвүүлэх үед крипто рубль ашиглах болсон шалтгаанаа тайлбарлаж чадахгүй бол 13 хувийг нь татвар болгон авах ажээ.

Мөн энэхүү крипто рубль нь Оросоор хязгаарлагдахгүй, олон улсын зах зээлд хэрэглэгддэг байхаар төлөвлөж байгаа тухай албаныхан мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today